Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглахуйц өгүүлэл, үйл ажиллагаанууд байгаа болно. Зарим жишээг доор харуулав.
“Уулсыг бий болгосон нь” х. 30: Энэ өгүүлэл бэрхшээлийг даван туулахыг ууланд авирахтай зүйрлэжээ. Гэр бүлийн гишүүд энэ зарчмыг санаж, амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд өндөр толгод өөд авирах, шатаар өгсөх мэтийн үйл ажиллагааг санаачилж болно.
“Сүнс тусалсан нь” х. 42: Гэр бүлийн гишүүд энэ өгүүллийг хамтдаа уншсаны дараа Сүнсний өдөөлтийг дагаснаараа адислагдсан туршлагаа хуваалцаж болно.
“Хариултын төлөө залбирсан нь” х. 54: Энэ өгүүллийг оршил болгон ашиглаж, гэр бүлийн гишүүдийг залбиралдаа хариу авсан туршлагаа хуваалцахыг хүсэж болно.
“Бөөрөнхий чихэр” х. 60: Гэр бүлийн үдшийн үеэр бага насны хүүхдүүдийг анхааралтай байлгах нэг арга бол түүх ярих үедээ дууны өнгөө өөрчилж, нүүрний хувирлаар хөдөлгөөнөө илэрхийлэх явдал юм Teaching, No Greater Call, 181-ийг үз). “Бөөрөнхий чихэр” өгүүллийг та хүүхдүүддээ уншиж өгөх буюу дахин ярьж өгөхдөө энэхүү аргыг хэрэглэж болно.
“Би та нарт олдоно” х. 80: Гэр бүлээрээ нуугдаж тоглох нь хөгжилтэй үйл ажиллагаа юм. Дараа нь тоглоомыг Иеремиа 29:13 дахь: “Та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно” гэсэн амлалттай холбож болно.