Ариун Сүмийн талбайд зочилсон нь
Солт Лейкийн Ариун сүм
Ариун Сүмийн талбай дахь чухал газруудыг үзэхийн тулд энэ жил бидэнтэй хамт явна уу.
1-р сарын жавар тачигнасан хүйтэн өдөр. Солт Лейкийн Ариун Сүмийн цамхгууд шинэхэн цасанд дарагджээ. Гэвч Кейт хүйтнийг юманд бодсонгүй сэтгэл догдлуун байна. Тэрээр Ютагийн Логан дахь гэрээсээ Солт Лейкийн Ариун Сүмийн талбайг үзэхээр аяллаар иржээ.
Энэ бол үзэх болон сурч мэдэх олон сайхан юмтай, ариун дагшин газар юм.