2010
Асуултын хүч
2010 оны нэгдүгээр сар


Асуултын хүч

Ах бид хоёрыг яагаад шашны хичээлд суудаггүй юм бэ гэж нэг найз маань асуулаа. Энэ асуулт сайн мэдээний тухай түүнд ярих боломжийг надад олгосон юм.

Би 14-тэй байхдаа Керстинтэй найз болсон юм. Бид хоёр нэг сургуульд сурдаг байлаа. Би түүнийг мэддэг байсан ч 12 нас хүртлээ дуугардаггүй байлаа.

Бид хоёр сургуулийн нэг жүжигт тоглох шалгаруулалтын үеэр бие биеэ илүү сайн мэддэг болсон юм. Бид хоёр хэдийгээр хоёр насны зөрөөтэй ч гэсэн удалгүй сайн найзууд болов. Бид хоёр саяхнаас үдээс хойш уулзаж, хамт зугаалан, ярилцдаг боллоо. Нэг хавар үдээс хойш, бид хоёр зугаалж явах үеэр өөрийнх нь амьдралыг үүрд өөрчлөх нэгэн асуултыг тэр надаас асуув.

Австралийн сургуулийн ихэнх сурагчид шашны хичээлд явдаг байхад ах бид хоёрыг яагаад шашны хичээлд явдаггүй юм бэ гэв. Би түүнд Есүс Христийн сайн мэдээний тухай Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай ярилаа. Дараа нь гэрчлэлээ хуваалцаж, түүнийг залуучуудын үйл ажиллагаанд урив. Хожим нь би түүнд Мормоны Ном болон Лиахона сэтгүүлийг өгөв.

Тэр үеэс хойш Керстин Сүмийн үйл ажиллагаа бүрд оролцож, ням гараг бүр Сүмийн цуглаануудад оролцож байна. Тэрээр бүр залуучуудын чуулганд оролцдог гээч. Бид хоёр боломж олдсон үед нэг жижигхэн гол уруу очиж, тэнд судар уншиж, Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил удирдамж дээр ажилладаг.

Харамсалтай нь, Керстин 18 хүртлээ баптисм хүртэж чадахгүй юм. Аав ээж хоёр нь түүний өвөө эмээ болон бусад төрөл төрөгсөдтэй Керстинээс болж ам муруйхыг хүсдэггүй байж. Керстинд ийм саад тотгор байсан ч ээжийгээ сүмд очуулж чадсан аж.

Керстин бас номлогчидтой хамтран ажилладаг байв. Тэр уулзсан хүн болгондоо Сүмийн тухай ярьдаг бөгөөд аав нь гэр бүлийн түүхийн хөтөлбөрийн тухай сонсоод сэтгэл ихэд хөдөлсөн ч шашныг огт сонирхохгүй байв.

Сайн мэдээний тухай бусад хүмүүстэй хэрхэн амархан ярилцдаг талаар мөн Тэнгэр дэх бидний Эцэг Өөрийнхөө үгийг сонсоход хүмүүсийг хэрхэн бэлтгэдгийг харуулахад Керстин надад үлгэр жишээ болдог билээ. Бид зөвхөн амаа нээж, итгэлтэй байх хэрэгтэй. Бусад зүйлс аяндаа бүтэх болно.

зураг чимэглэлийг Ами Томпсон