2010
Түрээсийн төлбөрөө хэрхэн төлсөн бэ?
2010 оны нэгдүгээр сар


Бид түрээсийн төлбөрөө хэрхэн төлж чадсан бэ?

Дуглас Аривало, Коста Рика

Намайг Ребекатайгаа гэрлэснээс хойш жил гаруйн дараа ажиллаж байсан компани минь хаагдлаа. Ингээд гэнэт ажилгүй болчих нь тэр.

Хөлсний ажил хийлгэх хэн нэгнийг эрэхийн оронд өөрөө компани байгуулахаар сүнсээр өдөөгдсөнөө мэдэрч билээ. Энэ сорилт амаргүй гэдгийг мэдэж байсан болохоор би мэдэрсэн зүйлээ нотлохоор Тэнгэрлэг Эцэгт хандсан юм. Энэхүү анхны шийдвэр гаргахад залбирал нэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэр үеэс хойш шийдвэрлэгч үүрэгтэй байгаа билээ.

2003 оны 8-р сард би будах, цэцэрлэгжүүлэх, мод зүлэг тарих болон засварын ажил хийдэг хувийн компаниа байгуулав. Өөрийнхөө компанийг л байгуулахад тэр тусмаа эхний үед бүр ч амаргүй. Нэг сар болоод эхнэр бид хоёр орон сууцныхаа түрээсийг төлөх хэрэгтэй болов. Бидэнд ганц ч цент байсангүй. Ингээд хэрэгтэй мөнгийг ямар нэг аргаар олохын тулд нэг өглөө залбирав. Тэр өдрийнхөө оройхон түрээсийн төлбөрөө хангалттай төлчих хөлстэй ажил хийхээр болов.

Хувийн компаниа байгуулаад сар болж байтал гадасны ерөнхийлөгч намайг ирж уулзана уу гэв. Удалгүй би тойргийнхоо бишопоор дуудагдав. Энэ дуудлагыг хүлээн авч, биелүүлэх замыг Их Эзэн надад нээж өгснийг би ойлгосон юм. Хуучин ажилдаа байсан бол тойргийн гишүүд болон гэр бүлтэйгээ ажиллах цаг надад олдохгүй байхаар байлаа. Гэвч би хувийн компанитай болсноор ажлын уян хатан хуваарьтай болсон билээ. Хүүхдүүдийнхээ төрсөн өдөр зэрэг гэр бүлийнхээ чухал үйл явдлуудаар би гэртээ байж тэдэнтэй явганаар аялж, ярьж хөөрдөг байлаа. Түүнээс гадна, эхнэр бид хоёр Коста Рикагийн Сан Хосе ариун сүмд үйлчилдэг байв. Сүнсний өдөөлтөнд хариулж, залбирлаар дамжуулан удирдамж хүссэн нь манай гэр бүлийг улам ойртуулан нягтрууахад тусалсан учраас эдгээр боломжууд ирсэн юм.

Би их сургуульд сурч байснаа саяхан эргэн саналаа. Сургуульдаа буцаж оръё гэтэл гэр бүлээ яаж тэжээх билээ хэмээн санаа зовно. Долоо хоногт хоёр өдөр би ажил дээрээ биш, сургууль дээрээ байх нь. Гэр бүл маань санхүүгийнхээ хэрэгцээг хэрхэн хангах билээ?

Эхнэр бид хоёр дахиад л энэ асуудлаар залбирахад Их Эзэн хариуллаа. Би байнгын тогтвортой ажиллах гэрээнүүдийг байгуулснаар найдвартай орлоготой болж, сургуульдаа санаа амар явах боллоо.

Эдгээр бүх туршлагаас: “Гуй, тэгвэл та нар хүлээн авна” (3 Нифай 27:29) гэсэн амлалтаа Их Эзэн биелүүлдгийг бид харсан билээ. Манай гэр бүлийн өөдрөг амьдрал, өсөлт хөгжилтөд залбирал ямагт чухал байдаг. Их Эзэнд хандсан үед Тэрээр биднийг адисалдгийг бид харсан бас мэдэрсэн билээ. Тэр биднийг нэрээр мэддэгийг бас бидэнд хэрэгтэй юуг ч Түүнээс гуйж болдгийг бид мэднэ.