2010
Ням гарагт бизнесээ хааж болох уу?
2010 оны нэгдүгээр сар


Ням гарагт бизнесээ хааж болох уу?

Жерардо Адрибн Гарсиа Ромеро, Веракруз, Мексик

Би сайн мэдээг хүлээж аван 2001 онд баптисм хүртэх чухал шийдвэр гаргаснаас хойш гурван долоо хоногийн дараа Ням гарагийн хичээлээр Хүндэтгэлийн өдрийг сахих тухай ярилцаж байлаа.

Би олон тооны ажиллагсадтай, амжилттай ажилладаг компани эзэмшигч учраас 20 гаруй жилийн туршид ням гарагт ажилласаар ирсэн билээ. Гэвч Хүндэтгэлийн өдрийн ач холбогдол надад улам бүр тодорхой болсон үед бид цаашид ням гарагт дэлгүүрүүдээ нээж байхгүй гэж шийдсэнээ дэлгүүрийн гурван менежертээ хэллээ.

Энэ шийдвэрийн дараа зарим үйлчлүүлэгчид, их төлөв сургуулийн багш нар дараагийн ням гарагт дэлгүүрүүдээ нээж өгөөч гэж хүссээр байгааг менежерүүд хэллээ. Би Папантлад чихрийн бизнес эрхэлдэг байсан бөгөөд хүмүүс дараагийн даваа гарагт болох El Día del Niño (Хүүхдийн өдөр)-т зориулан чихэр, пикатас хэмээх амттан худалдаж авах хэрэгтэй байжээ. Мехикод 4-р сарын 30-нд болдог Хүүхдийн өдрөөр сургуулиуд үдэшлэг зохиож, хүүхдүүд чихэр хүлээн авдаг заншилтай юм.

“Маргааш, бямба гараг шүү дээ. Би та нарт маргааш мэдэгдэнэ” гэж би менежереүүддээ хэллээ.

Гэртээ ирээд юу болсон тухай эхнэртээ ярилаа. Эхнэр маань “Дэлгүүрээ нээ л дээ. Ганцхан ням гараг шүү дээ” гэж түүнийг хэлэх байх гэж бодож байлаа. Гэвч эхнэр маань ингэж хэлсэнгүй.

Тэр намайг өрхийн тэргүүн учраас шийдвэр гаргах нь миний хэрэг гэдгийг шийдэмгий дуугаар хэлэв. Гэтэл эхнэр маань, “Хэрэв хэн нэгэн нь таныг энэ ням гарагт их хэмжээний мөнгө олох уу эсвэл Тэнгэр дэх Эцэгээ хүлээн авах уу гэж асуувал, алийг нь сонгох вэ?” гэж надаас асуулаа.

Түүний асуулт ням гараг бүр Их Эзэнийг хүлээн авч байхын чухлыг надад ойлгуулсан юм. Ийнхүү би шийдвэрээ цуцлах ёсгүй гэдгийг мэдсэн билээ. Их Эзэнд хүндэтгэл үзүүлэх нь ням гарагт бидний хийж чадах хамгийн чухал зүйл бөгөөд тэр үеэс хойш би энэ боломжийг алдаагүй билээ.

Хэрэв бид Их Эзэний юмсыг хүмүүний зүйлсээс түрүүнд тавих юм бол Хүндэтгэлийн өдрийн тухай гэрчлэл бидэнд өгөгдөх болно. Хүндэтгэлийн өдрийг сахиснаар миний бие гэр бүлийнхээ хамт бас бизнес маань ч агуу ихээр адислагдсан билээ. Их Эзэний өдөрт хүндэтгэлтэй хандахаас ирдэг адислалуудыг бид бүгдээрээ хүлээж авах болтугай.