2010
Нинжин сэтгэлийн нэгэн үйлдэл
2010 оны нэгдүгээр сар


Нинжин сэтгэлийн нэгэн үйлдэл

Нинжин сэтгэлийн өчүүхэн үйлдэл юунд хүргэж болдгийг хүн огт мэддэггүй. Нигерийн Лагосын Номлолд үйлчилж байхад хэн нэгэнд өгөхийг хүссэн нэг бэлэг надад байлаа. “Энэ бэлгийг яг хэрэгтэй хүнд нь өгнө” гэж бодлоо. Бэлгээ хоёр ням гарагт сүм уруу авч очсон ч хэнд өгөхөө шийдэж чадсангүй.

Гурав дахь ням гарагт нэг сайн найздаа өгье гэж бодов. Нөгөөх найз маань тэр өдөр сүмд ирсэнгүй. Гэвч бэлэг хэн нэгэн өөр хүнд хэрэгтэй юм шиг санагдаад байлаа. Би ариун ёслолын танхимыг тойруулж хараад эцэг эх нь Сүмийн гишүүн биш нэг хөвгүүнийг олж харлаа. Тэр нэг л ганцаардсан шинжтэй байв. Бэлгээ түүнд өгөхөөр шийдлээ. Бэлгээ түүнд өгөхөд дотор уужран маш сайхан болов.

Үнэхээр гайхамшигтай юм боллоо. Дараагийн ням гарагт ээж нь сүмд ирэв. Хүүд нь бэлэг өгсөнд тэр талархал илэрхийллээ. “Би хэзээ нэгэн цагт сүмд ирнэ гэж хүүдээ амласаар байсан юм. Өнөөдөр бол хүүдээ бэлэг өгсөнд талархлаа илэрхийлэх гэж ирлээ” гэж тэр эмэгтэй хэлэв. Хамтрагч бид хоёр тийнхүү түүнтэй танилцав. Тэр эмэгтэй түүнээс хойш удалгүй Сүмд нэгдсэн билээ. Ээж нь баптисм хүртсэнд нөгөөх хөвгүүн хэчнээн их баяртай байсан гээч.

Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс агуу зүйлсийг улируулан авчирдагийг би мэднэ.