2010
Өнгөрсөн юмыг өнгөрсөн үед нь орхихуй
2010 оны нэгдүгээр сар


Залуу насанд хүрэгчид

Өнгөрсөн юмыг өнгөрсөн үед нь орхихуй

Би 16-тай байхдаа ихрийн өрөөсөн ахтайгаа эв түнжин хагарч таарч тохирдоггүй байв. Бид хоёр бүх юмны талаар маргалдан ам муруйх болов. Нэг өдөр тэр сургууль дээр намайг хэл амаар доромжилж, найз нарын өмнө дайрч, учир зүггүй шүүмжлэв. Түүний сэтгэл өвтгөм үйлдэл, үг хэлийг эмзэгхэн идэр нас минь дааж давахааргүй тийм хорон гашуун байлаа. Аав ээж хоёр түүний энэ үйлдлийг буруутган зэмлэсэн ч тэр үүнийг өөрийнхөө буруу гэж уучлал гуйсангүй. Сэтгэлийн энэхүү гүнзгий эмзэглэлийг би олон жил дотроо тээж явлаа.

Намайг номлолын дуудлагаа хүлээн авахад тэр номлолдоо үйлчилж байв. Би ариун сүмд орохоор бэлтгэхдээ амьдралынхаа аль хэсэгт өөрчлөлт гаргах хэрэгтэйг мэдэхийн тулд амьдралаа тал бүрээс нь эргэцүүлэн бодлоо. Би ахынхаа тэрхүү үйлдлийн талаар байнга бодоод байдаггүй ч, түүнийг уучлах хэрэгтэйгээ ойлгов.

Ах минь намайг өөр ямар ч хүнээс илүү их гомдоосон болохоор түүнийг уучлах нь амаргүйг мэдэж байлаа. Иймээс би Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсч залбирлаа.

Би Түүний тусламжтайгаар, ахдаа номлолд байх хугацаанд нь тогтмол захидал бичиж байхаар шийдэв. Түүнээс өмнө, хүлээн зөвшөөрөхөд харамсалтай ч, би түүнд бараг л бичдэггүй байв. Дараа нь би илгээмж явуулав. Намайг номлолдоо гарах гэж байхад тэр аав ээж ахтай хамт номлогчийг бэлтгэх төвд ирж, намайг чанга тэвэрлээ. Ах маань надад хэдэн удаа захидал бичлээ. Энэ нь хэдийгээр цаг хугацаа шаарддаг ч гэсэн бид Тэнгэрлэг Эцэгийн тусламжтайгаар өнгөрсөн юмыг өнгөрсөн үед нь орхиж болдгийг би мэдсэн билээ.