2011
Эелдэг хариулт
2011 оны зургадугаар сар


Эелдэг хариулт

“Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө” (Сургаалт үгс 15:1).

  1. Лизи, миний тоглоомыг өг өө! Би наадахаар чинь тоглож байна шүү дээ!

    Үгүй ээ!

  2. Охид оо хэрэлдэхээ болиоч. Лизи, чи өрөөндөө ор л доо. Алис, алив хоёулаа ярилцъя.

  3. Аав аа! Энэ чинь шударга биш байна шүү дээ! Би ганц эвэртээрээ тоглож байсан чинь Лизи булаагаад авчихлаа. Тэр дандаа л ингэж байдаг.

    Эгч байх их ядаргаатай юм аа. Уурласан үед надад юу тусалдгийг чи мэдэх үү?

    Юу тэр вэ, Аав аа?

  4. Библийн нэг судар. Энэ сударт “Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө” гэсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрэв чи эелдэг уриалагхан яривал уурласан хүмүүс тайвширна гэсэн үг юм. Хэрэв чи бүдүүлгээр эсвэл хүн уруу хашгичиж яривал тэр хүн улам уурлана шүү дээ.

  5. Лизигийн хувьд мөн л ийм байна гэж чи бодож байна уу?

    Дараагийн удаа ингээд үзээрэй. Тэгээд юу болохыг хараарай.

  6. Би шидэт далавчаар тогломоор байна!

  7. Алис аавынхаа хэлснийг саналаа.

    Лизи, миний титмийг өмсмөөр байна уу? Чи гүнж болно, харин би шидэт найз чинь болно.

  8. За тэгье. Би үзэсгэлэнт гүнж болно!

    За, наашаа хүрээд ир эрхэм дээдэс ээ. Хоёулаа тоглоё!