Сүмийн ерөнхийлөгчдийн таавар
Доорх бэлэг дурсгалын зүйл бүрийг Сүмийн аль ерөнхийлөгчийнх болохыг тааруул.
-
Нарны шил. Энэ нарны шилийг Сүмийн Ерөнхийлөгч Ютагийн нутаг дэвсгэр дэх амьдралтай танилцахаар явахдаа зүүж байжээ.
-
Бүрх малгай. Энэ малгай бошиглогчийн нийтээр мэдэх ганган төрх байдал, сайхан зангийн илэрхийлэл байлаа.
-
Онцгой үйлчлэлийн медаль. Сүмийн энэ Ерөнхийлөгч Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Двайт Д.Эйзенхаурын кабинетэд Хөдөө Аж Ахуйн Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа энэ шагналаар шагнагджээ.
-
Халамжийн тусламжийн тэмдэг. Энэ Ерөнхийлөгч Эдийн засгийн их уналтын үед Сүмийн халамжийн хөтөлбөрийг санаачлан, удирдаж байв.
-
Эмээл. Энэ бошиглогч Сонни Бой гэдэг мориндоо хайртай байжээ.
-
Тэмдэглэл. Энэ бошиглогч Сүмийн түүхийг хойч үедээ хадгалж үлдээх шийдвэр төгс байсан бөгөөд түүний тэмдэглэлүүд Сүмийн түүхийн хамгийн үнэ цэнэтэй эх сурвалж болдог ажээ.
-
БЯИС-ийн Иерусалим Төвийн гэрэл зураг. Сүмийн энэ Ерөнхийлөгч уг төвийг барих газрыг Иерусалимд олж авах талаар хэлэлцээр хийжээ.
-
Бичил өсгөгч. Энэ Ерөнхийлөгч энэ багажийг нүдний шилэн дээрээ суурилуулан хэрэглэдэг байж. Учир нь хавдрыг нь эмчлэхийн тулд түүний хоолойд хийсэн хэдэн удаагийн мэс засал түүний дууны өнгөнд нөлөөлсөн аж.
-
Таяг. Энэ Ерөнхийлөгч амьдралынхаа сүүлчийн жилүүдэд энэ таягыг тулж мөн үүгээрээ даллан Хожмын Үеийн Гэгээнтнүүдтэй мэндчилдэг байжээ.
-
Аравны нэгийн хуудас. Энэ Ерөнхийлөгч аравны нэгийн талаарх Иосеф Смитийн сургаалд онцгой ач холбогдол өгдөг байв.
-
Дээвэр дээр суудаг хийлч. Энэ Ерөнхийлөгч уран зохиолд дуртай бөгөөд сонгодог зохиолоос нэг биш удаа эш татдаг байжээ.
-
Бичгийн машин. Энэ Ерөнхийлөгч Сүмийн хамгийн олон бүтээл туурвисан зохиолчдын нэг байв.
-
Илд. Сүмийн энэ Ерөнхийлөгч Наувугийн Торгон цэргийн захирагчийн алба хашиж байв.
-
Хэлхээ цэцэг. Энэ бошиглогч Хожмын Үеийн Гэгээнтэн анхны номлогчдын нэг болон 15 настайдаа Хавайд ирж байлаа.
-
Халаасны цаг. Энэ бошиглогч энэ цагийг Картейжийн Шоронд болсон аллагын өдөр зүүсэн байжээ.
-
Скаутын Мөнгөн одос үхрийн шагнал. Энэ Ерөнхийлөгч Сүм дэх Скаутын хөдөлгөөний гол дэмжигч байв.
-
Бага Иосеф Смит. (1805–1844)
-
Бригам Янг (1801–1877)
-
Жон Тейлор (1808–1887)
-
Вилфорд Вудрафф (1807–1898)
-
Лорензо Снөү (1814–1901)
-
Жозеф Ф.Смит (1838–1918)
-
Хебер Ж.Грант (1856–1945)
-
Жорж Альберт Смит (1870–1951)
-
Давид О.МкКей (1873–1970)
-
Жозеф Фиелдинг Смит (1876–1972)
-
Харольд Б.Лий (1899–1973)
-
Спенсер В.Кимбалл (1895–1985)
-
Эзра Тафт Бенсон (1899–1994)
-
Ховард В.Хантер (1907–1995)
-
Гордон Б.Хинкли (1910–2008)
-
Томас С.Монсон (1927–)