Mormon.org-д өөрийн танилцуулах хуудсыг нээ.
Дэлхий даяарх Сүмийн гишүүд Mormon.org-т өөрийн танилцуулах хуудсыг нээж, сайн мэдээг хуваалцаж болно. Энэ сайтыг үзэгчид эдгээр танилцуулах хуудсаас Сүмийн тухай гишүүдээс нь шууд мэдэж болно. Танилцуулах хуудсаа нээж, дараах алхмуудаар гэрчлэлээ хуваалц:
-
Mormon.org-т орж, танилцуулах хуудас нээ. LDS account-аа (ХҮГ-ний бүртгэлээ) ашиглан Sign in-дээр дар. Хэрэв танд LDS account байхгүй бол гишүүнчлэлийн бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдрөө оруулаад хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруул. Гишүүнчлэлийн бүртгэлийн дугаараа ариун сүмийн зөвшөөрлийн бичиг дээрээсээ эсвэл тойргийнхоо буюу салбарынхаа бичиг хэргийн ажилтнаас ав.
-
Дараах хэсгүүдэд мэдээллээ оруул “About Me,” “Why I Am a Mormon,” “How I Live My Faith,” “Frequently Asked Questions,” “Personal Stories,” “Additional Information.”
-
Танилцуулах хуудсаа нээсэн үед та Сүмийн гишүүн бус хүмүүстэй харилцах болно гэдгээ сана. Тэдний мэдэхгүй байж болох үг, хэллэгээс зайлсхий. Жишээ нь: та “Би Нийгмийн Халамжийн бүлэгт хичээл зааж үйлчилдэг” гэхийн оронд “Би насанд хүрсэн эмэгтэйчүүдэд амьд бошиглогчдын үгсээс сард нэг удаа хичээл заадаг” гэж хэлж болно.
-
Өөрийн зураг, нэр, товч танилцуулгыг оруул. Хэдийгээр энэ шаардлагагүй ч та танилцуулах хуудсаа өөрийн блог, Facebook account эсвэл Twitter account-тай холбож болно. Овгийн нэр, оршин суудаг хот зэрэг хувийн тодорхой мэдээллийг оруулахаас зайлсхий.
Танилцуулах хуудас чинь дууссан бол зохицуулагчаар зөвшөөрүүлэхээр илгээх хэрэгтэй. Танилцуулах хуудас чинь зөвшөөрөгдсөн бол сайтад орж үзэгчид гэрчлэлийг чинь уншиж, Сүмийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд тантай холбоо барих боломжтой болно.