Сүмийнэргэн тойронд
Нью Каледоны гишүүд ариун сүмд айлчлахад нь тэдний итгэл болон гэр бүл нь урам зориг өгчээ
Нью Каледоны 147 гишүүн нэгдүгээр сард Шинэ Зеландын Хамилтонд ариун сүмд орохын тулд тэнд бүтэн сар болжээ.
Олон хүний хувьд энэ аялалаар ХҮГ-н ариун сүмд анх удаа орох гэж байлаа. Бусад гишүүдийн хувьд тэд жилд нэг удаа ариун сүмд ордог байжээ.
“Нью Каледонд ариун сүм байдаггүй бөгөөд ихэнх гишүүд маань тийм ч чинээлэг гэр бүл биш юм. Ариун сүмийн аялалд зориулж, эцэг эхчүүд бүтэн жил ажиллаж, мөнгө хураасан” гэж аялалын бүлгийн гишүүн Жорж Гайди хэлэв. Ариун сүм эдгээр гишүүдийн гэрээс 1600 км хол оршдог ажээ.
Тэд Шинэ Зеланд уруу ариун сүмд явах ийм их хүсэлтэй байдгийн учир нь тэд тэнд Есүс Христэд итгэх итгэлээ болон гэр бүлээ бэхжүүлэхэд оршдог юм.
Нью Каледон дахь дүүргийн ерөнхийлөгч Жерард Мөү Тем “ариун сүмд явах нь олон хүний хувьд итгэлээ бэхжүүлж, Бурханд ойр өсч хөгжих боломж юм” гэж нэмэн хэллээ.