2011
Арвич хямгач амьдралын 75 жил
2011 оны зургадугаар сар


Арвич хямгач амьдралын 75 жил

Сүмийн халамжийн хөтөлбөр албан ёсоор хэрэгжээгүй ч Гэгээнтнүүд бие дааж амьдрах чадвар, ядуучууд болон тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, бусдад үйлчлэхийн чухлыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлдэг байлаа. “Бурханы хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүл адислагдсанаар сэтгэл ханадаггүй харин бүх дэлхий, бүх хүн төрөлхтнийг адислахын төлөө санаа тавьдаг юм” хэмээн Бошиглогч Иосеф Смит хэлсэн билээ.1

Сүм зохион байгуулагдсанаас хойш удалгүй тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд бишопын жижиг агуулахууд бий болсон юм. Иосеф Смит 1830-аад оны үед Огайогийн Көртландад мацгийн өргөлийг цуглуулах ажлыг санаачлан зохион байгуулжээ.2 Энэ үед бас аравны нэгийн зарчмыг нэвтрүүлсэн ажээ (С ба Г 119-ийг үз). Аравны нэг болон мацгийн өргөлийг ажил хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэлбэрээр мөн бараа материалуудаар төлдөг байв. Бишопууд болон салбарын ерөнхийлөгчид өнөөдрийнхтэй адил арга замаар бараа материалуудын хуваарилалтад хяналт тавьдаг байлаа.3

Эхэн үеийн Гэгээнтнүүдийг амин зуулгаа хэрхэн залгуулах нь толгойн өвчин болоод байв. Сүмийн удирдагчид болон гишүүд залхууралтай тэмцэхийн тулд амьжиргааны тогтвортой төвшинг бий болгох арга замыг хамтран хайж байлаа. Тэднээс зарим нь Сүмийн барилгууд болон засаг төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж байсан ажлын төслүүд дээр ажиллаж байлаа. Зарим хүн ферм дээр ажиллан, зарим нь өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд бараа материал зардаг байв. Гэгээнтнүүд хамтран хөдөлмөрлөснөөр хэрэгцээгээ хүрэлцэхүйцээр хангадаг болж адислагдсан юм.

Өнөө үед бидэнд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүд өөр ч Гэгээнтнүүд Аврагчийн сургаалууд болон өмнөх үеийнхний үлгэр жишээг дагаснаар өөрсдийгөө тэжээн тэтгэж, ядуучууд, тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал халамж тавьсаар байна.

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 330–31.

  2. Ховард В.Хантер, “Fast Day,” Ensign, Nov. 1985 оны 11-р сар, 72-ыг үз.

  3. Глен Л.Радд, Pure Religion (1995), 2, 4-ийг үз.

АНУ-ын Калифорнийн Мадера дахь Сүмийн эзэмшлийн усан үзмийн талбайд Гэгээнтнүүд ажилладаг. Энэ талбайгаас хэдэн зуун тонн үзэм хурааж дэлхий даяар илгээдэг.

Зүүн дээд талд: 1947 онд Нидерландын Гэгээнтнүүд Шерманы Гэгээнтнүүдэд зориулж тарьсан төмсөө ачуулж байгаа нь. Дээд талд: Эквадор дахь хүнс үйлдвэрлэлийн сургалт хүнсний ногооны арвин ургац хураахад гишүүдэд тусалжээ.

Дээд талд зүүнээс: Корнели Заппейн гэрэл зургууд, Сүмийн түүхийн архивын зөвшөөрлөөр нийтлэв; Ховард Коллетт; Петр Эванс