2011
Бат бөх суурин дээр барих нь
2011 оны зургадугаар сар


Биднийг дахин уулзтал

Бат бөх суурин дээр барих нь

Гэрчлэл гуйвшгүй бат бөх болж чадна.

Өргөн уудам Огайо мөрнөөс холгүй Кентакийн Люисвиллийн захад Анкорож хэмээх нэг жижигхэн хот байдаг. Усан онгоцны ахмад сүүлчийн боомтоо байгуулсан газарт аж төрж байсан хөдөө аж ахуй эрхлэгчдийн хувьд энэ газар олон шашны гэр бүлүүдийн өлгий нутаг болжээ.

Сүм дээр хүмүүсийн гэр оронд байсан цагаан агч, царс, агч, туулайн бөөр, бургас моддын доорх гайхамшигтай ертөнцийг шинжлэн судалж явахдаа би Христийн шашны тулгуур сургаалуудын нэг: Есүс мастер багш болж ирэн, нинжин сэтгэлтэй, шударга зарчимч байх арга замуудыг бидэнд заасныг мэдсэн билээ.

Миний эцэг эх хоёр сүмдээ итгэлтэй, сайн хүмүүс байсан юм. Аав ээж хоёр хэрхэн сайн хүн байхыг мөн бусад хүмүүст эелдэг хандах зэрэг нь зөв зүйл, харин хулгай хийх зэрэг нь буруу гэдгийг надад заадаг байлаа. Нөгөө талаар нэг хүний зөв гэж итгэдэг зүйлийг өөр хүмүүс бас зөв гэж боддог бол энэ нь үнэмшилтэй байна гэдгийг надад заадаг байлаа, бүр эдгээр итгэл үнэмшил нь тулгуур зарчмын хувьд ялгаатай байсан ч тэр шүү. Миний ойлгосноор энэ үзэл баримтлалаар бол мөнхийн зарчмууд нь хүн бүрийн хувьд үнэн биш бөгөөд зөвхөн оюуны өндөр чадавхтай хүмүүс тэдний хувьд юу зөв болохыг тодорхойлох эрх үүрэгтэй гэсэн хувийн үзэл бодол юм.

Ёс суртахууны харьцангуйн онолын тэрхүү сургаалаас болж, Мормоны номлогчдын заасан Цагаатгалын хэрэгцээ, санваарын эрх мэдэл, бошиглогчдод итгэх нь надад үнэхээр хэцүү байлаа. Чухамдаа хөрвөлт уруу хийсэн миний аян бүтэн зургаан жил болсон бөгөөд би хэн юм бэ? би юунд итгэдэг хүн бэ? үнэн ба алдаа, нүгэл ба түүний үр дагаврын тухай үүрд мөнхийн үнэнүүдийг бий болгосон Бурхан үнэхээр байдаг гэж үү? гэсэн үй түмэн асуулт намайг зовоосоор байлаа.

Гайхалтай нь би сүнсний баталгааг хүлээн авлаа. Гэвч үүнийг хүлээн авахуйц даруухан болтол сүнсний баталгаа надад ирээгүй юм. Эхлээд баптисмын гэрчлэл дараа нь Мормоны номынх тэгээд Иосеф Смит бол үнэн бошиглогч гэсэн гэрчлэл ирсэн. Дараа нь өнөөдрийн бошиглогчид, төлөөлөгчдийн тухай нэмэлт гэрчлэлүүд дараа дараагаар ирсэн юм.

Эцэст нь би сайн мэдээ үнэн гэдэгт итгэдэг төдийгүй үүнийг мэддэг болсон юм. Олон жижиг гэрчлэлийн охь манлай нийлсээр итгэл минь бат бөх болсон суурийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь миний гэрчлэлийг бусниулсан сорилтын эсрэг хамгаалалт болсон билээ.

Их Эзэнээс хариу хүсэн хүлээх нь бидний бурханлиг эрх юм. Бидний гэрчлэл бат бөх байхын тулд бид өөрсдийгөө өдөр бүр сүнслэг тэжээлээр тэжээж байх ёстой. Гэвч бид нэгэнт гэрчлэлтэй болсон зарчмуудын талаар дахин дахин асуух нь Их Эзэний хөтөлбөрт үр ашиггүй юм гэдгийг би бас мэднэ. Хэрэв тэгвэл энэ нь эцэстээ урвалт уруу хөтөлдөг юм.

Би залуу үеийнхээ ёс суртахууны сургаалтай зууралдахаа нэгэнт больсон. Бошиглогчид бидэнд хандан ярихад түүний үгс Бурханаас ирж байгааг би мэддэг. Миний гэрчлэлийг сорих нөхцөл байдал бий болоход би өмнө нь хүлээн авсан гэрчлэлдээ итгэдэг тэгээд үүгээрээ амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг. Энэ бол амар амгаланд хүрэх зам; энэ бол аз жаргалд хүрэх зам.