2011
Тэргүүн Зөвлөлийн захидал, 2011 оны 6-р сар
2011 оны зургадугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захидал, 2011 оны 6-р сар

2011 оны 6-р сарын 1

Хүндэт ах эгч нар аа:

Сүмийн халамжийн хөтөлбөр үйл ажиллагаагаа эхэлсний 75 жилийн ой энэ жил тохиож байна. Уг хөтөлбөр хэрхэн эхэлсэн тухай зарим түүхийг дараах хуудсаас үзнэ үү. Эдгээр түүх нь бас Сүмийн олон улсын халамжийн олон үйл ажиллагаа болон дэлхий даяарх Сүмийн гишүүдийн амьдралд баримталдаг халамжийн ажлын зарчмуудыг харуулах болно.

Энэхүү ой нь бие даах чадвараа илүү дээшлүүлж, хүмүүст туслахад Аврагчийн үлгэр жишээг дагахад биднийг урихын хамт энэ тухай сануулагч болдог билээ.

Энэхүү тусгай хэсгийг уншиж, халамжийн болон бие даах чадварын зарчмуудын талаар залбиран, тунгаан бодож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд бид та бүхнийг болон гэр бүлийг тань урьж байна.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл