2011
Сургаал ба Гэрээ 121:41-43
2011 оны зургадугаар сар


Шат шатаар

Сургаал ба Гэрээ 121:41–43

Санваарын эрх мэдлийг Их Эзэний арга замаар хэрхэн ашиглахыг Иосеф Смит заасан юм.

С ба Г 121:41 Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу;

С ба Г 121:42 Нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр оюун санааг агуу ихээр өргөжүүлэн тэлдэг буюу—

С ба Г 121:43 Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмжил; мөн тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд тэгээд та нар шүүмжилсэн түүнийг хайрлах хайраа дараа нь нэмэгдүүлснээ харуул.

Сэнхрүүлэл

Сэнхрүүлэл гэдэг нь гуйх буюу тайлбарлах аргаар бусдыг ямар нэг зүйлд итгүүлэн үнэмшүүлэх явдал мөн.

Тэсвэр тэвчээр

Тэсвэр тэвчээр бол тэвчээр хатуужил юм.

President Dieter F. Uchtdorf

“Их Эзэн бидэнд яаж тэвчээртэй ханддаг шиг бид үйлчилдэг хүмүүстээ тийм тэвчээртэй хандъя. Тэд бас бидэн шиг төгс биш гэдгийг ойлгогтун. Тэд мөн бидэн шиг алдаа гаргадаг. Тэд бусад хүмүүсийн эргэлзээ тэдэнд ашигтай байхыг яг л бидэн шиг хүсдэг.

“Хэнд ч хэзээ ч бүү бууж өг. Энэ нь бас өөртөө бууж өгөхгүй байх явдал юм.”

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, “Continue in Patience,” Лиахона, 2010 оны 5-р сар, 58.

Эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдал

Эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдлын тухай судрууд зарим зүйлийг бидэнд заасан байдаг:

Чин сэтгэлийн хайр

Чин сэтгэлийн гэдэг нь жинхэнэ, хувирдаггүй, хуурамч биш гэсэн утгатай.

Хэн нэг нь саяхан танд чин сэтгэлийн хайраа харуулсан уу? Ийм хайрыг та бусдад хэрхэн харуулж болох вэ? Энэ тухай тэмдэглэлдээ бич.

Зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр

Зусардалт гэдэг нь өөрийнхөө үнэн байдлыг нуусан дүр эсгэлт юм.

Заль мэх бол хуурах, залилах явдал мөн.

Цагаа олж, хурц тодоор шүүмжлэх нь

Шүүмжлэх гэдэг нь зэмлэх, эелдэг зөөлнөөр залруулах, сайшаахгүй байгаагаа илэрхийлэх явдал мөн.

Цагаа олж гэдэг нь түргэн, тэр даруйд, хожимдохоос өмнө гэсэн утгатай.

Хурц тод гэдэг нь тодорхой гэсэн үг юм.

Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед

President Henry B. Eyring

“Сүнслэг нөлөө бүхий, хайр дээр үндэслэсэн шүүмжлэл нь эв нэгдлийн урилга болж чадна. Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед эв нэгдлийн урилгыг өгч чадахгүй бол зөрчил сөргөлдөөнд хүргэнэ.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг, “Be One,” Лиахона, 2008 оны 9-р сар, 6.

Иoсеф Смит Либерти шоронд, Грег Өүлсен