Дэлхий дахинд
Соломоны Арлуудын Ерөнхий сайдад Гэр бүлийн тунхгийг гардуулав
Сүм 2011 оны 1-р сарын 21-ний баасан гарагт “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг (Лиахона, Ensign) Соломоны арлуудын ерөнхий сайд Данни Филипт ёслол хийж гардуулав.
Бүсийн Дал Дөрк Смиверт болон Сүмийн бусад төлөөлөгчид ерөнхий сайдын гэрт очиж, уг тунхгийг гэр бүлийн жижигхэн баримлын хамт гардуулжээ.
Эл-Сальвадорын Ариун сүмийн нээлтийн өдрүүдийг зарлав
2011 оны 7-р сарын 1-23-ныг дуустал ням гарагаас бусад өдөр Сан Сальвадорын Эл-Сальвадорын Ариун сүмийн нээлтийн ажиллагаанд Сүмийн Тэргүүн Зөвлөлөөс гишүүд болон олон нийтийг урьж байна.
Соёл урлагийн арга хэмжээ 2011 оны 8-р сарын 20-ны бямба гарагт, тус ариун сүмийн онцгойлон адислах үйл ажиллагаа дараагийн өдөр нь болно.
Сүмийг байгуулахад авьяас чадвараа хуваалцах боломжийг Вэб хуудас гишүүдэд олгож байна
Helping in the Vineyard бол байнга өсөн нэмэгдэж байгаа сайн дурынхны төслүүдэд Сүмийн гишүүдийн тусалж болох Сүмийн шинэ вэбсайт юм. Төслүүдэд орчуулга, FamilySearch-ийн индексжүүлэлт, гэрэл зураг, видео болон имижүүдийг тэмдэглэх болон интернэтэд нэвтэрч аль ч газраас хийж болох редакцийн ажил зэргүүд байгаа болно.
Vineyard-ыг бүтээгчид 2011 оны туршид 10,000 сайн дурынхан онлайны төслүүдэд бүртгүүлж оролцоно гэдэгт найдаж байгаа ажээ. Гишүүд одоогоор зөвхөн англи хэлээр байгаа vineyard.lds.org-т бүртгүүлэн, оролцож болно.
Хүүхдийн уран бүтээлийн шинэ үзэсгэлэн музейд нээгдэв
Солт Лейк хот дахь Сүмийн Түүхийн Музей бүтээлчээр суралцах орчин болон хүүхдийн урлагийн бүтээл гэсэн хоёр шинэ үзэсгэлэн нээлээ.
The Gospel Blesses My Life (Сайн мэдээ миний амьдралыг адисалсан нь) сэдэвт, Есүс Христийн сайн мэдээний тухай мэдлэг амьдралыг хэрхэн адисалдгийг дүрсэлсэн, дэлхийн 42 орны хүүхдийн уран зургийн үзэсгэлэн юм. Нөгөө нь.
A Book of Mormon Fiesta: A Latin American Celebration (Мормоны Номын Баяр: Латин Америкт тэмдэглэсэн нь) үзэсгэлэн нь Сүмийн доторх Латин өв болон Латин Америкийн гишүүдийн түүхүүдийг дүрсэлжээ.
Дээрх үзэсгэлэнгүүдийн талаарх нэмэлт мэдээллийг churchhistorymuseum.org-аас үзнэ үү.