2011
Зөв үлгэр жишээний хүч
2011 оны зургадугаар сар


Бидний гэр орон, гэр бүл

Зөв шударга үлгэр жишээний хүч

Бид 1992 оны 4-р сард гэр бүлийнхээ хамт Ютагийн Провод амьдарч байлаа. Би Бригам Янгийн Их Сургуулийг инженерийн мэргэжлээр суралцаж төгсөхөөр Канадаас шилжиж ирсэн юм. 17 настай хүү Жейс минь Криста гэдэг бүсгүйтэй найз болжээ.

Ерөнхий чуулган болсон бямба гарагийн орой Жейс зочны өрөөнд орж ирээд Кристаг сүүтэй шэйк уулгахаар авч явъя, машинаа өгөөч гэв. Би түүнд түлхүүрээ шидэж өгөхөд Жейс гал тогооны өрөөнд орж, найз охин уруугаа утасдлаа. Түүнийг утсаар ярих нь:

“Сайн уу, Криста, би Жейс байна. Сүүтэй шэйк уухаар гадагшаа гарах уу? гэж чамаас асуух гэсэн юм” гэх сонсогдлоо. Тэгээд чимээгүй болов. “Санваартны хурлын дараа юу? За тэгье ээ, Би чам уруу тэр үеэр утасдъя. Баяртай.”

Жейс утсаа тавиад зочны өрөөнд эргэж ирэв.

“Чи түүнтэй хамт гадагшаа гарах нь уу?” гэж би асуулаа.

“Тэр явна гэнэ ээ, гэхдээ намайг санваартны хурлаа тараад утасдаарай гэлээ” гэж тэр хариулав. Нүүрэнд нь тунирхсан харц илрээд тэр өрөө уруугаа сэмхэн оров.

Намайг хүнд алхаар цохиод авах шиг санагдав. Би өмнөд Альбертад гадасны төвөөс 130 км зайтай газарт өссөн. Хэн ч гэсэн бүр манай салбарт удирдлагын албан тушаалтай эцэг эх минь ч намайг чуулганы хуралдаануудад түүний дотор санваартны хуралдаанд очих ёстой гэж боддоггүй байлаа. Харин одоо ингэж бодох хүн гарч иржээ.

Хүү маань өрөөндөө гунигтайхан харцтай буцаж орсонд би хэрхэн хариулах вэ? Миний шийдвэр ирээдүйн олон жилд баримтлах жишиг болох учиртайг би мэдэж байлаа.

Тэгээд сандлаасаа босч, Жейсийг болон диконоор шинэхэн томилогдсон хоёр дахь хүүгээ “Хувцсаа соль” хэмээн дуудав. Гадасны төвд болох санваартны хуралдаанд очиход бидэнд 10 минутын хугацаа байлаа.” Би тэр даруйд бэлэн болж, өрөөнөөсөө гарч ирэхэд хоёр хүү маань бас бэлэн болсон байлаа. Ингээд бид гурав машин уруугаа очив.

Ямар үгс хэлснийг би санахгүй байна, харин бид Сүнсийг мэдэрснээ л санадаг. Хөвгүүдтэйгээ санваартны хуралдаанд оролцсон нь сайхан санагдаж байлаа. Гэртээ буцаж ирэхэд Жейс сэтгэл өндөр байсан нь надад нөлөөлж би ч бас сэтгэгдэл өндөр байлаа. Тэр Криста уруу утасдаж, тэр хоёр сүүтэй шэйк уухаар явлаа.

Тэр өдрөөс хойш хорин жилийн турш манай гэр бүлийн санваартнууд ерөнхий чуулганы санваартны хуралдааныг ганц ч удаа таслаагүй. Зөв шударга тэр залуу эмэгтэй итгэл бишрэлийнхээ төлөө бат зогссоны улмаас манай гэр бүл өөрчлөгдөх боломжтой болсон бөгөөд бид ерөнхий чуулганы санваартны хуралдаан дээр хожмын үеийн бошиглогчдын үгсийг сонсож, Сүнсийг мэдэрсээр байгаа билээ.

Зураг чимэглэлийг Рожер Моцкус