2011
Ерөнхийлөгч Монсон тантай уулзъя гэж байна
2011 оны зургадугаар сар


Ерөнхийлөгч Монсон тантай уулзъя гэж байна

Жорж Шарки, Шотланд

15 орчим жилийн өмнө би Паркинсоны өвчинтэй гэж оношлогдов. Онош тогтоосноос хойш дөрвөн жил тасралтгүй дордсоор бүр тэргэнцэр хэрэглэх болов. Би амьдралдаа аливаа зүйлд нэн идэвхтэй оролцдог байсан учир өвчнийхөө улмаас ихэд санаагаар унав.

Энэ үед би Шотландын Дандийд болсон чуулганд очлоо. Тэр үед Тэргүүн Зөвлөлийн зөвлөх байсан Ерөнхийлөгч Томас С.Монсон уг чуулганд оролцсон юм. Цуглааны дараа нэг гишүүн над уруу хүрч ирлээ.

“Та Шарки ах уу?”

“Тийм ээ?”

“Ерөнхийлөгч Монсонтой уулзах уу.”

Доошоо бууж очих бодолгүй байтал хэдэн минутын дараа нөгөөх хүн буцаж ирээд,

“Ерөнхийлөгч Монсон тантай уулзахаар хүлээж байна шүү, Шарки ах аа” гэх нь тэр.

“Тэр намайг танихгүй шүү дээ” гэж би хариуллаа.

“Гэсэн ч тэр тантай уулзахаар хүлээж байна. Таны өвчний талаар сонссон гэнэ.”

Би зөвшөөрч Ерөнхийлөгч Монсонтой уулзахаар очлоо. Тэр надтай эелдгээр мэндлээд санваарын адислал авах уу гэж асуув. Би “тэгье ээ” гэлээ.

Тэгээд бид нэг өрөө олж, хэнээр тос түрхүүлэх вэ гэж Ерөнхийлөгч Монсон надаас асуув. Манай бишопыг хүн явуулж авчирч болох уу гэж би асуулаа. Хэн нэгэн нь бишопыг авчрахаар явах хооронд Ерөнхийлөгч Монсонтой хамт яваа хүмүүсийн нэг нь “хэрэв хурдлахгүй бол онгоцноос хоцрох нь” гэж түүнд сануулав.

Ерөнхийлөгч Монсон инээмсэглээд “Та бидний насанд хүрэхээрээ юуг хамгийн чухал болохыг мэддэг болно оо. Бид цагтаа очно” гэв.

Бишоп ирж, тэд надад адислал өгөв. Ерөнхийлөгч Монсонгийн надад өгсөн адислал эрүүл мэндийн адислал биш, харин миний байдлыг болон үүнээс улбаатай зовиурыг хөнгөвчлөх адислал байлаа. Энэ нь бас өвчинтэйгөө дасан зохицоход надад туслах боломжтой байхын төлөө гэрийнхэнд минь зориулсан адислал байлаа.

Эдүгээ арван жилийн дараа би Паркинсоны өвчинтэй хэвээрээ ч 74 нас хүрээд дажгүй л явж байна. Би чухамдаа өвчинтэйгөө дасан зохицох арга замыг олсон юм. Ерөнхийлөгч Монсонгоос адислал авсан өдрөөс эхлэн бие сайжирч, тэргэнцэр хэрэглэхээ больсон. Эмч маань намайг өөрийнхөө “хамгийн сайн өвчтөн” гэдэг.

Ерөнхийлөгч Монсон танихгүй ч надтай эелдгээр ярилцаж, адислал өгсний төлөө би түүнд үргэлж талархаж явах болно. Түүнчлэн санваарыг хэрхэн ашиглах талаар түүний заасан зүйлд би талархаж явах болно.

Бид Сүмд өөр өөр түлхүүр атгаж, өөр өөр албан тушаал хашдаг ч адилхан санваартай байдаг. Ерөнхийлөгч Монсонгийн эелдэг уриалгахан үйлдэл нь санваар гэдэг бол үүнийг зүгээр л эзэмшиж явахын нэр биш харин Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн амьдралыг адислахын тулд хэрхэн ашиглахыг бид мэддэг байх явдал мөн гэдгийг надад заасан юм.