2011
Бидний хуудас
2011 оны зургадугаар сар


Бидний хуудас

Монтреалын Кубек гадасны Вилл Мэри тойргийн Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд, багш нар, удирдагчдад Монтреалын Кубек Ариун сүмийн газар дээр очиж үзсэн нь таалагджээ. Ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл тэдэнд баяр хүргэн, орчинтойронгоо танилцуулахад тэд чимээ шуугиангүй, хүндэтгэлтэй байлаа. Өнгө өнгийн цэцэг орчинд нь алагласан, үзэсгэлэнт сайхан ариун сүмийг харах нь тэдэнд туйлын сайхан байлаа. Тэдэнд бас ариун сүмийн тухай кино үзүүлж, тус ариун сүмийн зурагтай жижигхэн карт бэлэглэв.

Жеремиа П., нас 10, Самоа

Панамын Майкл Ж. (баруун талд), нас 11, каратегийн хичээлдээ дуртай, сургуульдаа шамдан суралцдаг. Тэр сайн сурдаг учраас сургууль дээрээ нэг удаа “өдрийн захирал” болсон гэнэ.

Майкл аль хэдийнээ зоригт номлогч болжээ. Майкл гэрийнхээ ойролцоох олон улсын яармаг худалдааны орох хаалган дээр эцэг эхийнхээ хамт Сүмийн тухай товхимлуудыг хүмүүст тарааж, Сүмийг танилцуулах хэсэгт очиж үзнэ үү хэмээн урьж байлаа. Тэр бас найзынхаа гэр бүлд Сүмийн танилцуулгын картыг өгч, улмаар номлогчид Сүмийн тухай тэдэнд заасан гэнэ. Тэр бүрэн цагийн номлогч болохыг тэсч ядан хүлээж байна.

Тайтгарлын төлөөх залбирал

Нэг шөнө би манай гэр түймэрт өртөж, бүх юм шатаж байна гэж хоёр удаа зүүдлэв. Тэгээд айсан гэж жигтэйхэн. Тиймээс дахиад ийм зүүд зүүдлэхгүйн төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирлаа. Дахиад орондоо буцаж ороод унттал нэг их сайхан талбай дээр байна гэж зүүдлэв. Би маш их тайван, айх зүйл огт байхгүй байлаа.

Нивиа Анжелика А., нас 10, Мексик

Баруун талд: Адам Кофордын зураг чимэглэл