2011
Бид сэргээгдсэн Сүмээр дамжуулан ямар адислалууд хүлээж авдаг вэ?
2011 оны зургадугаар сар


Тусгай гэрч

Бид сэргээгдсэн Сүмээр дамжуулан ямар адислалууд хүлээн авдаг вэ?

“The Message of the Restoration,” Лиахона, 2007 оны 5-р сар, 85–88; “What Seek Ye?” өгүүллээс Лиахона, 2005 оны 5-р сар, 84–87.

Энэ сэдвээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри бодлоо хуваалцаж байна.

Elder L. Tom Perry

Есүс Христийн сайн мэдээ бүрнээрээ дэлхий дээр сэргээгдээд байна.

Манай Сүм бол эрэгтэй, эмэгтэйчүүд бидний Аврагч болон Түүний сайн мэдээг олох арга хэрэгсэл мөн.

Иосеф Смит Бурханы бошиглогч бөгөөд Бурханы хаант улсыг байгуулах болон бидний Их Эзэн Есүс Христийн хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд шаардлагатай бүх зүйлийн сэргээгч байсан билээ.

Санваарын түлхүүрүүд газар, тэнгэр аль алинд лацдан холбох хүчний хамт хүмүүнд сэргээгдсэн юм.

Бид Аврагчийн сэргээгдсэн Сүмээр дамжуулан Түүнд эргэж очиход шаардлагатай авралын бүх ёслолуудыг хүлээн авдаг.

Зураг чимэглэлийг Адам Кофорд