2011
Герман
2011 оны зургадугаар сар


Сүмийн түүх дэлхий дахинаа

Герман

Германд номлолын ажил 1840-1851 он хүртэл энд ердөө хоёрхон хүн л анхны хөрвөгчид болж, баптисм хүртсэн бололтой. Мөн тэр жил Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч асан Жон Тейлор Мормоны Номын герман хэлний орчуулгыг хянах ажилд туслахаар Гамбургт иржээ. 1852 онд Гамбургт нэг салбар зохион байгуулагдсан ч анхны хөрвөгчдийн ихэнх нь хавчлагын улмаас Ютад цагаачлан ирсэн аж. Хожим нь Ютагийн Прово дахь Бригам Янгийн Академийн ерөнхийлөгч болсон Карл Г.Маезер тэдний дунд байжээ.

Дэлхийн I Дайны дараа ялангуяа 1921-1925 оны хооронд Германы Сүмд хөрвөгчдийн тоо эрс өссөн байна. Германы Номлол, Герман–Австрийн болон Герман–Швейцарийн Номлол болж хоёр хуваагдав. 1937 онд Германы Зүүн Номлол байгуулагджээ. Дэлхийн II Дайны үед номлогчдыг Германаас гаргасан юм. Тэднийг 1947 онд буцаж ирэхэд энэ орон Зүүн, Баруун Герман болж хоёр хуваагдсан байлаа. Гэвч номлолын ажил үргэлжилж, 1985 оны 6-р сарын 19-нд Германы Фрайбергийн Ариун сүм Зүүн Германд коммунист орон дахь анхны ариун сүм болон онцгойлон адислагджээ. Хоёр жилийн дараа Баруун Германы Франкфуртэд ариун сүм онцгойлон адислагдав. Герман улс 1990 онд нэгдлээ.

Герман дахь Сүм

Гишүүд

38,204

Номлол

3

Гадас

14

Тойрог, салбарууд

173

Ариун сүм

2

Дээд талд: Германы Мюнхен хотын байдал. Доод талд: Германы Франкфуртын Ариун сүм 1987 онд онцгойлон адислагджээ.

Германы Фрайбергийн Ариун сүм 1985 онд онцгойлон адислагдсан ажээ.

Карл Г.Маезер төрөлх эх орон Германаас цагаачлан 1860 онд Ютад иржээ.

Мюнхен хотын гэрэл зураг, © Getty Images; Хай Мапс уулын газрын зураг, © 1993 Digital Wisdom, Inc.

Герман

Фрайберг

Франкфурт

Берлин