2011
Сүмийн ерөнхийлөгчдийн бэлэг дурсгалын зүйлс
2011 оны зургадугаар сар


Сүмийн ерөнхийлөгчдийн таавар

Доорх бэлэг дурсгалын зүйл бүрийг Сүмийн аль ерөнхийлөгчийнх болохыг тааруул.

  1. Нарны шил. Энэ нарны шилийг Сүмийн Ерөнхийлөгч Ютагийн нутаг дэвсгэр дэх амьдралтай танилцахаар явахдаа зүүж байжээ.

  2. Бүрх малгай. Энэ малгай бошиглогчийн нийтээр мэдэх ганган төрх байдал, сайхан зангийн илэрхийлэл байлаа.

  3. Онцгой үйлчлэлийн медаль. Сүмийн энэ Ерөнхийлөгч Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Двайт Д.Эйзенхаурын кабинетэд Хөдөө Аж Ахуйн Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа энэ шагналаар шагнагджээ.

  4. Халамжийн тусламжийн тэмдэг. Энэ Ерөнхийлөгч Эдийн засгийн их уналтын үед Сүмийн халамжийн хөтөлбөрийг санаачлан, удирдаж байв.

  5. Эмээл. Энэ бошиглогч Сонни Бой гэдэг мориндоо хайртай байжээ.

  6. Тэмдэглэл. Энэ бошиглогч Сүмийн түүхийг хойч үедээ хадгалж үлдээх шийдвэр төгс байсан бөгөөд түүний тэмдэглэлүүд Сүмийн түүхийн хамгийн үнэ цэнэтэй эх сурвалж болдог ажээ.

  7. БЯИС-ийн Иерусалим Төвийн гэрэл зураг. Сүмийн энэ Ерөнхийлөгч уг төвийг барих газрыг Иерусалимд олж авах талаар хэлэлцээр хийжээ.

  8. Бичил өсгөгч. Энэ Ерөнхийлөгч энэ багажийг нүдний шилэн дээрээ суурилуулан хэрэглэдэг байж. Учир нь хавдрыг нь эмчлэхийн тулд түүний хоолойд хийсэн хэдэн удаагийн мэс засал түүний дууны өнгөнд нөлөөлсөн аж.

  9. Таяг. Энэ Ерөнхийлөгч амьдралынхаа сүүлчийн жилүүдэд энэ таягыг тулж мөн үүгээрээ даллан Хожмын Үеийн Гэгээнтнүүдтэй мэндчилдэг байжээ.

  10. Аравны нэгийн хуудас. Энэ Ерөнхийлөгч аравны нэгийн талаарх Иосеф Смитийн сургаалд онцгой ач холбогдол өгдөг байв.

  11. Дээвэр дээр суудаг хийлч. Энэ Ерөнхийлөгч уран зохиолд дуртай бөгөөд сонгодог зохиолоос нэг биш удаа эш татдаг байжээ.

  12. Бичгийн машин. Энэ Ерөнхийлөгч Сүмийн хамгийн олон бүтээл туурвисан зохиолчдын нэг байв.

  13. Илд. Сүмийн энэ Ерөнхийлөгч Наувугийн Торгон цэргийн захирагчийн алба хашиж байв.

  14. Хэлхээ цэцэг. Энэ бошиглогч Хожмын Үеийн Гэгээнтэн анхны номлогчдын нэг болон 15 настайдаа Хавайд ирж байлаа.

  15. Халаасны цаг. Энэ бошиглогч энэ цагийг Картейжийн Шоронд болсон аллагын өдөр зүүсэн байжээ.

  16. Скаутын Мөнгөн одос үхрийн шагнал. Энэ Ерөнхийлөгч Сүм дэх Скаутын хөдөлгөөний гол дэмжигч байв.

  1. Бага Иосеф Смит. (1805–1844)

  2. Бригам Янг (1801–1877)

  3. Жон Тейлор (1808–1887)

  4. Вилфорд Вудрафф (1807–1898)

  5. Лорензо Снөү (1814–1901)

  6. Жозеф Ф.Смит (1838–1918)

  7. Хебер Ж.Грант (1856–1945)

  8. Жорж Альберт Смит (1870–1951)

  9. Давид О.МкКей (1873–1970)

  10. Жозеф Фиелдинг Смит (1876–1972)

  11. Харольд Б.Лий (1899–1973)

  12. Спенсер В.Кимбалл (1895–1985)

  13. Эзра Тафт Бенсон (1899–1994)

  14. Ховард В.Хантер (1907–1995)

  15. Гордон Б.Хинкли (1910–2008)

  16. Томас С.Монсон (1927–)