2011
Халамжийн зарчмуудыг амьдралынхаа хэсэг болгох нь
2011 оны зургадугаар сар


Халамжийн зарчмуудыг амьдралынхаа хэсэг болгох нь

Халамжийн зарчмуудаар амьдрах гэдэг нь: бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, шаардлагагүй өр зээл тавихгүй байж, боломжиндоо тохируулан амьдарч, гэр бүлийн нөөц болон мөнгөн хуримтлал бий болгох явдал мөн. Бидний итгэл оюун ухаан болон гараа хөгжүүлж, бие даах чадвартай байхын тулд амьдралынхаа өдөр бүр ажиллах явдал уруу хөтөлдөг билээ. Бид өөрсдийнхөө хэрэгцээг шийдвэрлэснээр амьдралаа өнгөтэй өөдтэй явч яван, бусдад үйлчлэх чадвартай болно. Зөвлөгөөг сайн дагаад зогсохгүй өөрсдөө сайжрахын төлөө тэмцэж зөвхөн сайжраад зогсох төдийгүй бүр илүү сайжрахын төлөө дагацгаая.1 Их Эзэний зөвлөгөөнд дуулгавартай байх нь материаллаг болон сүнсний адислалуудыг авчирдаг. Энэ нь амьдралд тохиолддог сорилт бэрхшээлүүдийг айдас, эргэлзээгээр биш зориг, итгэлээр даван туулах боломжийг бидэнд олгодог.

Ерөнхийлөгч Томас С.Монсон бусдыг өргөж, адислах бидний үүргийн тухай ийн сануулжээ:

“Ах эгч нар аа, ‘Би өнөөдөр хэн нэгний төлөө юу хийв?’ гэсэн асуултыг бид өөрсдөөсөө асуудаг байя. Дууллын эдгээр танил үгс бидний зүрх сэтгэлд нэвтэрч, тэнд байнга орших болтугай:

Өнөөдөр би энэ дэлхийд ямар нэг сайн юм хийв үү?

Тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслав уу?

Уйтгар гунигт автсан хэн нэгнийг би хөгжөөж, хэн нэгнийг баярлуулав уу?

Хэрэв үгүй бол би үүргээ биелүүлээгүй хэрэг.

Миний ачаар

хэн нэгний ачаа дарамт өнөөдөр хөнгөрсөн үү?

Өвчтэй болон зовж зүдэрсэн хүмүүст зохих ёсоор тусалсан уу?

Тусламж хэрэгтэй газарт би байсан уу?

“Бидний дуудагдсан үйлчлэл Их Эзэн Есүс Христэд үйлчлэх үйлчлэл мөн.”2

Эшлэл

  1. Роберт Д.Хейлс “A Gospel Vision of Welfare: Faith in Action,” Basic Principles of Welfare and Self-Reliance (товхимол 2009), 1.

  2. Томас С.Монсон, “What Have I Done for Someone Today?” Лиахона ба Ensign, 2009 оны 11-р сар, 87.

Гэрэл зураг чимэглэлийг Жерри Гарнс