Шат шатаар
Сургаал ба Гэрээ 121:41–43
Санваарын эрх мэдлийг Их Эзэний арга замаар хэрхэн ашиглахыг Иосеф Смит заасан юм.
Сэнхрүүлэл
Сэнхрүүлэл гэдэг нь гуйх буюу тайлбарлах аргаар бусдыг ямар нэг зүйлд итгүүлэн үнэмшүүлэх явдал мөн.
Тэсвэр тэвчээр
Тэсвэр тэвчээр бол тэвчээр хатуужил юм.
“Их Эзэн бидэнд яаж тэвчээртэй ханддаг шиг бид үйлчилдэг хүмүүстээ тийм тэвчээртэй хандъя. Тэд бас бидэн шиг төгс биш гэдгийг ойлгогтун. Тэд мөн бидэн шиг алдаа гаргадаг. Тэд бусад хүмүүсийн эргэлзээ тэдэнд ашигтай байхыг яг л бидэн шиг хүсдэг.
“Хэнд ч хэзээ ч бүү бууж өг. Энэ нь бас өөртөө бууж өгөхгүй байх явдал юм.”
Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, “Continue in Patience,” Лиахона, 2010 оны 5-р сар, 58.
Эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдал
Эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдлын тухай судрууд зарим зүйлийг бидэнд заасан байдаг:
-
Эдгээр шинж чанар бол Сүнсний үр жимс мөн (Галат 5:22–23-ыг үз).
-
Эелдэг зан бол Их Эзэний үйлчлэгчдийн шинж мөн (1 Tесалоник 2:7; 2 Tимот 2:24-ийг үз).
-
Номхон дөлгөөн хүмүүс дэлхийг өвлөнө (Дуулал 37:11; Maтай 5:5-ыг үз).
-
Номхон дөлгөөн зан бол Христэд итгэх итгэлийн шинж мөн (Moронай 7:39-ийг үз).
-
Номхон дөлгөөн зан Ариун Сүнсний айлчлал уруу хөтөлдөг (Moронай 8:26-г үз).
Чин сэтгэлийн хайр
Чин сэтгэлийн гэдэг нь жинхэнэ, хувирдаггүй, хуурамч биш гэсэн утгатай.
Хэн нэг нь саяхан танд чин сэтгэлийн хайраа харуулсан уу? Ийм хайрыг та бусдад хэрхэн харуулж болох вэ? Энэ тухай тэмдэглэлдээ бич.
Зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр
Зусардалт гэдэг нь өөрийнхөө үнэн байдлыг нуусан дүр эсгэлт юм.
Заль мэх бол хуурах, залилах явдал мөн.
Цагаа олж, хурц тодоор шүүмжлэх нь
Шүүмжлэх гэдэг нь зэмлэх, эелдэг зөөлнөөр залруулах, сайшаахгүй байгаагаа илэрхийлэх явдал мөн.
Цагаа олж гэдэг нь түргэн, тэр даруйд, хожимдохоос өмнө гэсэн утгатай.
Хурц тод гэдэг нь тодорхой гэсэн үг юм.
Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед
“Сүнслэг нөлөө бүхий, хайр дээр үндэслэсэн шүүмжлэл нь эв нэгдлийн урилга болж чадна. Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед эв нэгдлийн урилгыг өгч чадахгүй бол зөрчил сөргөлдөөнд хүргэнэ.
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг, “Be One,” Лиахона, 2008 оны 9-р сар, 6.