Бага насны хүүхдүүдэд зориулав Есүс надад хайртайг би мэднэ Жэйн Макбрайд Чөүт Бодит түүхээс сэдэвлэв Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг. Лэни сүм дээр хүндэтгэлтэй байхын тулд маш их хичээж байлаа. Гэвч тэр ядарч, босож явахыг хүсэж байв. Ариун ёслолоос хүртэж дууссаны дараа Лэни Есүсийн тухай номоо нээлээ. Тэр бяцхан хүүхдүүдтэй хамт байгаа Есүсийн зургийг олов. Энэ нь түүнийг тайвшруулж, аз жаргалтай болгожээ. Ариун ёслолын цуглаан дууссаны дараа Лэни ээжээсээ “Есүсийн тухай номоо үзэх нь яагаад надад хүндэтгэлтэй байхыг минь амархан болгодог юм бол?” гэж асуув. “Энэ нь Есүс чамд хэр их хайртайг сануулдаг учраас амархан болгодог байх гэж би бодож байна” гэж ээж хэлэв. Лэни толгой дохилоо. “Би бас Өөрт нь хайртайг Есүс мэддэг гэж та бодож байна уу?” гэж тэр асуув. Ээж нь Лэниг тэврээд, “Тийм ээ, тэгэлгүй яахав” гэлээ. Аврагч маань надад хайртайг би мэднэ Tami Jeppson Creamer and Derena Bell