Чиний баатар хэн бэ?
Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Калифорнид амьдардаг.
Элли өөрийнх нь баатар хэн болохыг мэдэж байсан ч үүнийг хэлэхээс их айж байлаа.
“Мөс чанартай, нэр төртэй, итгэлтэй зогс; баатар шиг зогс” Children’s Songbook, 158).
Элли сандарсандаа эрхий хурууныхаа хумсыг мэрж байв. Хатагтай Фиц ширээний эгнээнүүдээр явж, нэг асуултыг сурагч бүрээс асууж байлаа.
“Чиний баатар хэн бэ?” гэж хатагтай Фиц Жэрэмигээс асуув.
Жэрэми хормын төдийд л хариулав. “Миний аав” гэж тэр бахархалтай хэлэв.
Хатагтай Фиц инээмсэглэв. “Сара, харин чинийх?”
Тэр бас хурдан гэгч нь “Абрахам Линкольн” гэж хариулав.
Хатагтай Фицийг ойртох тусам Эллигийн зүрх хурдан хурдан цохилж байв. Тэд баатруудын талаар өдөржин ярилцсан байсан бөгөөд одоо хүн бүр ангийнхныхаа өмнө өөрсдийнхөө баатрыг хэлэх цаг болоод байв!
Амбэр, Жастин хоёр ээжүүд нь тэдний баатар гэж хэлэв. Волтэр өвөөгөө түүний баатар гэж хэлэв. Цөөн хэдэн сурагч л тэдний баатрууд бол хаан эсвэл ерөнхийлөгч гэж хэлж байлаа.
Хатагтай Фицийг Эллид хүрэхэд ердөө хэдхэн сурагч үлдээд байв. Тэр нэг баатрыг маш хурдан бодож олох хэрэгтэй байв.
Элли ичсэндээ, доошоо гутал руугаа харж байлаа. Баатар бодож олох нь жинхэнэ асуудал биш байв. Тэр өөрийнх нь баатар хэн бэ гэдгийг аль хэдийн мэдэж байлаа. Энэ бол Есүс Христ байв. Тэр өвчтэй хүмүүсийг эдгээж, үхэгсдийг амилуулж, хүн бүрийн гэм нүглийн төлөө төлөөс төлсөн. Тэр өмнө нь амьдарч байсан баатруудаас хамгийн агуу нь байв! Тэр зүгээр л үүнийг хэлэхээс айж байлаа.
Элли Есүс Христ түүний баатар гэж ангийнхандаа хэлбэл яах бол гэж бодон, эрхий хурууны хумсаа дахин мэрэв. Жэрэми түүнийг шоолбол яах вэ? Завсарлагаанаар Сара, Амбэр хоёр түүний талаар шивнэлдвэл яах вэ?
Мэдээж, тэр Есүс Христ түүний баатар гэдгийг мэдэж байв. Гэвч энэ нь хүн бүр үүнийг мэдэх ёстой гэсэн үг биш шүү дээ.
Хатагтай Фиц Эллигийн ширээний өмнө зогсоод, инээмсэглэв. “Харин чиний баатар хэн бэ, Элли?”
Элли хажуугийн эгнээнийхээ сурагчдыг болон хатагтай Фицийг харав. “Абрахам Линкольн” гэж тэр шивнэн хэлэв.
Хатагтай Фиц инээмсэглэв. Тэр дараагийн сурагч руу алхангаа “Сайн байна” гэж хэлэв.
Түүнийг цааш явмагц, Элли тайвшрав. Ашгүй бүх зүйл өнгөрлөө. Ангид байсан хүн бүрд түүний мэдүүлэх хэрэгтэй байсан хамгийн сүүлийн зүйл бол түүний баатар—
“Есүс Христ” гэж өөр нэгэн дуу хоолой хэлэв.
Элли удаанаар өнгийн харахдаа нүдээ бүлтийлгэн харлаа. Тэр эгнээнээс бага зэрэг цааш явахад, өрвийсөн үстэй нэгэн жижиг биетэй хүү суудаг байв. Тэр туранхай, бас ичимхий байсан бөгөөд үргэлж ангийн хойно суудаг байсан. Элли түүний нэрийг нь ч мэддэггүй байв. Тэр одоо хүртэл түүнийг ямар нэгэн үг хэлж байсныг огт санадаггүй.
Хэдэн сурагч түүн рүү харахаар эргэж харсан ч, тэр тэднийг анхаарсангүй. Тэр зөвхөн хатагтай Фиц рүү хараад, “Миний баатар бол Есүс Христ” гэж давтан хэлэв.
Хатагтай Фиц сайхан гэгч инээмсэглэн, эгнээгээр цааш явав. Гэвч Элли тэр хүү рүү гайхан харлаа. Тэр өөрийнхөө баатрын талаар хүн бүрд хэлэхээс айж байсан байхад, тэр хүү айсангүй. Тэр хүү Эллигийн явдаг сүмд явдаггүй шүү дээ! Энэ нь хэдийгээр хэцүү ч гэсэн Есүс Христийн үлгэр жишээ болж зогсох нь хэчнээн чухал болохыг тэр хүү мэддэг байв.
Элли тэр хүү рүү харан инээмсэглэлээ. Тэр өөрийнхөө баатрыг хэлэхдээ дахин хэзээ ч айгаагүй юм. Түүнд одоогоор хоёр удаа ийм туршлага тохиолдоод байна.