2015
Цэвэр ариун сүсэг бишрэл
дөрөвдүгээр 2015


Цэвэр ариун сүсэг бишрэл

Аминч бус үйлчлэл буюу өөрсдийгөө мартах, бусдын хэрэгцээнд хариулж, амьдралаа бусдад үйлчлэхэд зориулах нь үргэлж Есүс Христийн дагалдагчдын зан чанар байсаар ирсэн.

composite of different families

Зураг чимэглэлийг Анни Хэнри

Матай 11-р бүлэг дээр Аврагч Иохан баптистын шавь нарын асуусан асуултад хариулах гүй байснаар бидэнд нэгэн чухал хичээлийг заасан юм.

“Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод хоёр шавиар үг дайж,

“Түүнээс “Та ирэх ёстой нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх ёстой юм уу” гэж асуулгав.

“Есүс хариуд нь тэдэнд явж, үзсэн дуулснаа Иоханд хэл:

“Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна” (Матай 11:2–5) гэв.

Аврагч Өөрийгөө “ирэх ёстой Тэр нь” хэмээн тодорхойлж, сургаалын богинохон тайлбар өгөхөөсөө илүүтэй Өөрийн хийсэн зүйлүүд болох Өөрийн үйлчлэлийн үлгэр жишээгээр хариулсан юм.

2014 оны Ерөнхий чуулган дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт бидэнд сануулснаар: “Бид бусдад үйлчилж, тэдэнд сайнаар нөлөөлснөөр Тэнгэр дэх Эцэгтээ хамгийн сайн үйлчилдэг. Энэ дэлхий дээр оршиж байсан хамгийн агуу үлгэр жишээ бол бидний Аврагч Есүс Христ юм.”1

Аминч бус үйлчлэл буюу өөрсдийгөө мартах, бусдын хэрэгцээнд хариулах болон амьдралаа бусдад үйлчлэхэд зориулах нь үргэлж Есүс Христийн дагалдагчдын зан чанар байсаар ирсэн. Аврагчийн төрөлтөөс 100 гаруй жилийн өмнө хаан Бэнжамин заахдаа: “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Mosiah 2:17) хэрэг юм гэжээ.

Биднийг “зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрох үед” бусдад үйлчлэх үйлчлэлийн маань “цэвэр ариун сүсэглэлийн” мөн чанар харагддаг гэж (Иаков 1:27) Иаков бидэнд сануулдаг. “Цэвэр ариун сүсэглэл” нь итгэлээ тунхаглахаас ч илүү чухал юм; Энэ нь итгэлээ харуулах явдал юм.

Хамт аялж буй хүмүүсээ хайрла

1984 оны 7-р сарын дундуур эхнэр Кэрол бид хоёр Калифорнийн Лос Анжелес ариун сүмд гэрлэснээс хэдхэн долоо хоногийн дараа Юта руу явахаар замдаа гарсан байлаа. Тэнд би ажлын гараагаа эхэлж, Кэрол коллежоо төгсөх байв. Бид өөр өөр машин жолоодож явсан юм. Хоёр машинаараа бид бүх зүйлээ тээвэрлэсэн байлаа.

Хүрэх газрынхаа бараг талд нь орж байтал Кэрол миний машиныг гүйцэн ирж, анхаарлыг маань татах үйлдэл хийж эхлэв. Энэ нь гар утас, ухаалаг гар утас, мессэж болон твиттэр гарахаас өмнөх үе байв. Машиных нь цонхоор царайг нь хараад, түүнийг сайн биш байгааг хэлж болохоор байв. Тэр үргэлжлүүлэн жолоодож чадна гэдгээ дохиогоор хэлсэн ч би шинэхэн сүйт бүсгүйдээ санаа зовж байлаа.

Биднийг Ютагийн Бийвр гэдэг жижигхэн тосгонд дөхөж ирэх үед тэр дахин намайг гүйцэн ирэхэд нь би түүнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй байгааг анзаарсан юм. Тэр өвдсөн байсан бөгөөд цааш явж чадахааргүй байв. Бидэнд хоёр машин дүүрэн хувцас болон хуримын бэлгүүд байсан ч харамсалтай нь мөнгө бага байсан юм. Зочид буудлын өрөөний үнэ бидний төсвөөс хэтэрсэн байв. Би юу хийхээ мэдэхгүй байлаа.

Бидний хэн нь ч өмнө нь Бийврт очиж үзээгүй байсан бөгөөд юу хайж байгаагаа ч мэдэлгүй, хэдэн минут машинаараа явж байгаад, нэгэн цэцэрлэгт хүрээлэнг олж харлаа. Бид зогсоол дээр зогсож, нэгэн сүүдэртэй мод олов. Модны сүүдэрт Кэролыг амраахаар би тэнд хөнжил дэвсэв.

Хэдхэн минутын дараа хоосон зогсоолын ойролцоо өөр нэгэн машин ирж, манай хоёр машины хажууд зогслоо. Ээжтэй минь ойролцоо насны нэгэн эмэгтэй машинаасаа бууж ирэн, ямар нэг зүйл тохиолдсон эсэхийг, мөн түүний тусламж хэрэгтэй эсэхийг асуув. Тэр бидний хажуугаар өнгөрөхдөө биднийг анзаарсан байсан бөгөөд түүнд зогсох хэрэгтэй гэсэн мэдрэмж төрснийг хэлэв. Биднийг нөхцөл байдлаа тайлбарлахад тэр биднийг тэр даруй гэртээ дагаж очиход уриад, тэнд хүссэнээрээ удаан амарч болно гэлээ.

Бид удалгүй түүний гэрийн доод давхрын гайхалтай унтлагын өрөөний тав тухтай орон дээр хэвтсэн байлаа. Биднийг ая тухаа олмогц, энэ гайхалтай эгч хийх ажил их байгаа бөгөөд хэдэн цаг биднийг хоёуланг нь үлдээж явах хэрэгтэйгээ хэлэв. Хэрэв биднийг өлсвөл гал тогооноос хүссэн зүйлээ идэж болох бөгөөд түүнийг эргэж ирэхээс өмнө явахаар бол урд хаалгаа хаагаарай гэлээ.

Шаардлагатай нойроо авсны дараа Кэролын бие сайжирч, бид гал тогоонд оролгүйгээр аяллаа үргэлжлүүлсэн юм. Биднийг явах үед сайхан сэтгэлт эмэгтэй гэртээ хараахан ирээгүй байв. Бид ичсэнээсээ болоод хаягийг нь ч тэмдэглэж аваагүй бөгөөд зам дээр зогсож, хэрэгтэй үед нь танихгүй хүмүүсийг гэртээ оруулсан өөрсдийн сайн санаат самари хүнд талархлаа хэзээ ч зохих ёсоор илэрхийлээгүй юм.

Намайг энэ үйл явдлыг тунгаан бодох үед Аврагчийн “Явж, үүний дагуу үйлдэгтүн” (Лук 10:37-г үзнэ үү) хэмээх зөвлөгөөг агуулдаг ерөнхийлөгч Томас С.Монсоны “Хэрэв бид энэхүү мөнх бус амьдралын аянд хамт аялж буй хүмүүсээ хайрлахгүй юм бол Бурханыг чин үнэнээсээ хайрлаж чадахгүй”2 хэмээх үгс санаанд ордог.

Бид гэртээ харих замдаа, сургуулийнхаа тоглоомын талбай дээр, ажлын байран дээрээ, эсвэл сүм дээр “хамт яваа аялагчидтай” таарах бүрдээ эрэлхийлж, харж бас үйлдэх юм бол замын дагуу адисалж бас үйлчлэн, Аврагчтай илүү адил болох болно.

Эрэлхийл

drawing of woman praying

Зураг чимэглэлийг Анни Хэнри

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) заахдаа:

“Эрхэм Аврагчаасаа ялгаатай нь, бид мэдээж хүн төрөлхтний гэм нүглийг цагаатгаж чадахгүй” гэсэн юм. Үүнээс гадна, бид мэдээж хэрэг бүх төрлийн өвчин, сул дорой чанарууд болон шаналлыг тэвчиж чадахгүй (Алма 7:11–12-ыг үзнэ үү).

“Гэсэн хэдий ч, бидний хийж чадах хэсэг нь Есүсийн урьснаар бид бүр [Түүнтэй адил] (3 Нифай 27:27).”3 болохоор хичээж чадна.

Бид “хамт яваа аялагчдаа” адислах чин хүсэлтэйгээр, бүр Түүнтэй адил болохыг эрэлхийлснээр өөрсдийгөө мартаж, бусдыг өргөх боломжуудаар хангагдах болно. Эдгээр боломж нь ихэнхдээ тохиромжгүй байж болох ч хамгийн агуу үйлчлэл болох Төгсгөлгүй Цагаатгалыг хийсэн тэр Эзэнтэй илүү адил болох бидний жинхэнэ хүслийг сорих нь ямар ч байсан боломжтой зүйл юм. “Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” (С ба Г 19:19) гэж Тэр айлдав.

Аврагчтай илүү адил байхын тулд чин сэтгэлээсээ эрэлхийлэх нь бид өөр ямар байж болохгүйгээ харах боломжийг олгодог. Бидний сайн самари хүн сүнслэг өдөөлтөд хариулахдаа болон танихгүй хүнийг тусламж хэрэгтэй үед нь олж очихуйцаар Сүнсэнд хангалттай ойр амьдарч байв.

Хар

drawing of three children with lantern

Зураг чимэглэлийг Анни Хэнри

Сүнслэг нүдээр харах нь аливаа зүйлийг яг жинхэнэ байдлаар нь харахыг, мөн бидний анзаараагүй байж болох хэрэгцээнүүдийг ялган танихыг хэлдэг. Хонь, ямааны сургаалт зүйрлэлд “адислагдсан” хүмүүс нь ч, бас “зүхэгдсэн” хүмүүс нь ч өлссөн, цангасан, нүцгэрсэн эсвэл шоронд байсан тэр хүмүүс дотор байсан Аврагчийг таньсангүй. Тэд шагналаа авахдаа “Бид Таныг хэзээ харсан билээ?” хэмээн хариулав (Maтай 25:34–44-ийг үзнэ үү).

Сүнслэг нүдээр харсан, мөн тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг таньсан тэдгээр хүн үйлдэл хийж, зовсон хүмүүсийг адисалсан юм. Бидний сайн самари хүн сүнслэг нүдээрээ харах үедээ тусламж хэрэгтэй нэгнийг таньжээ.

Үйлд

drawing of older woman and young man

Зураг чимэглэлийг Анни Хэнри

Бид эргэн тойрныхоо тусламж хэрэгтэй хүмүүсийг харсан ч бидний хийж чадах зүйл хангалтгүй гэж үзэн, тэдэнд туслах хангалттай мэдрэмж төрөхгүй байж болно. Бид Их Эзэнтэй адил болохыг эрэлхийлж, сүнслэг нүдээр хамт яваа аялагчдынхаа хэрэгцээнүүдийг олж харах үед Тэрээр биднээр дамжуулан ажиллаж чадна гэдэгт итгээд, дараа нь үйлдэл хийх ёстой.

Ариун сүмд орохдоо Петр, Иохан нар “төрөлхийн хазгар нэгэн хүн тэднээс гуйлга гуйж” (Үйлс 3:1–3-ыг үзнэ үү) байгааг харав. Петрийн хариулт бид бүгдэд жишээ үзүүлж, нэгэн урилгыг өгсөн юм:

“Надад алт мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд, Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун хэмээн хэлээд,

“Баруун гараас нь барьж, түүнийг өндийлгөв” (Үйлс 3:6–7).

Бид өөрсдийн цаг зав, авьяас чадвар, урмын үгийг, эсвэл хөдөлмөрөө зориулснаар бас үйлдэж болно. Бид эрэлхийлж, бас харах үедээ үйлдэж бас адисалж болох нөхцөл байдалтэй тулгарах болно. Сайн самари хүн үйлдсэн. Тэр биднийг гэртээ аваачин, өөрт байсан зүйлүүдээр биднийг хангасан билээ. Үндсэндээ тэр “өөрт байгаагаа л чамд өгье” гэж хэлсэн юм. Энэ бол чухамдаа бидэнд хэрэгтэй байсан тэр л зүйл байлаа.

Ерөнхийлөгч Монсон эдгээр адил зарчмыг заасан юм:

Мөнх бус аялалдаа бид бүгд Иерихо орох өөрийн замаар аялах болно. Та нарын туршлага ямар байх бол? Минийх ямар байх бол? Хулгайч нарын дунд хэвтэж буй хэн нэгэнд миний тусламж хэрэгтэй байвал би анзаарахгүй байх уу? Та яах вэ?

“Гэмтсэн нэгнийг хараад, гуйлтыг нь сонссон атлаа туслахаас татгалзах нэгэн нь би байх уу? Та яах вэ?

“Эсвэл би хардаг, сонсдог, зогсдог, тусалдаг нэгэн болох уу?” Та яах вэ?

“Есүс биднийг “Явж мөн үүний нэгэн адил үйлд” хэмээн урьсан билээ. Бид энэхүү тунхагт дуулгавартай байснаар зарим үед тэнцүүхэн байдаг, хэзээ ч хэтэрдэггүй мөнхийн баяр баясгалангийн ойлголт нээгддэг.”4

Бид эрэлхийлж, харж, үйлдсэнээр Аврагчтай илүү адил болох үед хаан Бенжамины хэлсэн үгийн үнэнийг мэдэх болно: “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Мозая 2:17).

Эшлэлүүд

  1. Ричард Г.Скотт, “Би та нарт жишээ үзүүлсэн юм,” Лиахона, 2014 оны 5-р сар, 35.

  2. Томас С.Монсон, “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,” Лиахона, 2014 оны 5-р сар, 91.

  3. Нийл А.Максвэлл, “Apply the Atoning Blood of Christ,” Ensign, 1997 оны 11-р сар, 22.

  4. Томас С.Монсон, “Your Jericho Road,” Ensign, 1977 оны 9-р сар, 71.