“Амьд бошиглогч нь бидэнд нас барсан бошиглогчдоос илүү чухал юм. …
“… Бурханы Адамд өгсөн илчлэлт нь Ноад хөвөгч авдар хэрхэн барихыг зааварчлаагүй юм. Ноад өөрийн гэсэн илчлэлт хэрэгтэй байсан. Тиймээс та бидний хувьд хамгийн чухал бошиглогч бол Их Эзэн бидний төлөөх Өөрийн хүслийг өнөө үед илчилдэг манай эрин үед амьдарч байгаа тэр хүн юм. Тиймээс бидний уншиж чадах хамгийн чухал зүйл нь … сар бүрийн Сүмийн сэтгүүл дээр гардаг аль нэг бошиглогчийн үгс юм. Зургаан сар тутам бидэнд өгөгддөг заавруудыг [Лиахона] сэтгүүл дээр хэвлэгдэн гардаг Ерөнхий чуулганы хэлсэн үгсээс олж авч болно. …”
“Амьд бошиглогчид үргэлж давуу эрхтэй байдаг учир амьд бошиглогчдын эсрэг нас барсан бошиглогчдын үгсийг турхирч байгаа тэдгээрээс болгоомжил.”