2015
Ерөнхийлөгч Монсон зоригтой байхад уриалав
дөрөвдүгээр 2015


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Ерөнхийлөгч Монсон зоригтой байхад уриалав

diamond shape made up of fish with one orange fish in the center of black fish.

Зураг чимэглэлүүдийг iStock/Thinkstock

Ямар нэгэн сонголт хийлгүй өнгөрөх цаг хором гэж бараг үгүй билээ хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон хэлжээ.

Ухаалаг сонголт хийхийн тулд “Үгүй гэж, мөн тийм гэж хэлэх зориг хэрэгтэй болдог гэж тэрээр зөвлөсөн. Сонголтууд бидний хувь тавиланг тодорхойлдог.”1

Ерөнхийлөгч Монсон дараах эшлэлүүдээрээ хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан, мөнхийн үнэ цэнэтэй зүйлүүд ба зарчмуудыг эсэргүүцэж буй дэлхийтэй тэмцэх, үнэн ба зөв шударгын төлөө зогсож, итгэдэг зүйлээ хамгаалах зориг хэрэгтэйг анхааруулдаг.

“Зоригтой байх уриа нь бидний хүн нэг бүрд байнга ирдэг” гэж тэр хэлжээ. “Энэ нь хэзээд ийм байсаар ирсэн бөгөөд ямагт ийм байх болно.”2

Зориг нь Бурханы сайшаалыг авчирдаг

“Бид бүгд айдас, доог тохуурхал, эсэргүүцэлтэй тулгарах болно. Бүгдээрээ, мөн хүн бүр нийтэд дэлгэрсэн зүйлийг дагах биш, харин зөв зарчмын төлөө зогсох зоригтой байцгаая. Бууж өгөх нь бус, харин урам зориг нь биднийг Бурханы сайшаалаар адисалдаг. Зориг нь зөвхөн баатарлагаар амь үрэгдэхэд бэлэн байхад бус, зөв амьдрах шийдвэр төгс байх үед амьд бөгөөд сэтгэл татам чанар болдог. Бид урагш тэмүүлж, зохих зарчмуудын дагуу амьдрах гэж хичээснээр Их Эзэнээс тусламж хүлээн авч, Түүний үгсээс тайтгарлыг олж чадах нь гарцаагүй.”3

Зоригтой сөрөн зогс

“Тэвчих гэдэг нь юу гэсэн үг вэ? Би зоригтой сөрөн зогс хэмээх энэхүү тодорхойлолтод дуртай: Та нарын хувьд итгэлтэй байхад зориг шаардлагатай байж болох ба дуулгавартай байхад ч заримдаа зориг шаардагдана. Та нарыг энэ мөнх бус амьдралаа орхих тэр өдрийг хүртэл эцсээ хүртэл тэвчихэд зориг шаардагдах нь тодорхой.”4

Үнэний төлөө зогсох зоригтой бай

“Та нар үнэн ба зөв шударгын төлөө тууштай зогсох зоригтой байх болтугай. Өнөөгийн нийгмийн чиг хандлага Их Эзэний бидэнд өгсөн эрхэмлэх зүйл, зарчмуудаас холдсон учраас бид итгэдэг зүйлээ хамгаалахаар дуудагдах нь үндсэндээ тодорхой юм. Та нарын гэрчлэлийн үндэс бат бөх суулгагдаагүй л бол итгэлийг тань сорих хүмүүсийн доог тохууг сөрөн зогсоход та нарт хэцүү байх болно. Энэ нь бат бөх суулгагдсан үед Тэнгэрлэг Эцэг, Аврагч болон сайн мэдээний талаарх та нарын гэрчлэл амьдралынхаа турш хийх бүх зүйлд тань нөлөөлнө.”5

Бидэнд сүнслэг бөгөөд ёс суртахууны зориг хэрэгтэй

“[Өнөөдөр] телевиз, кино болон бусад мэдээллийн хэрэгслээр үзүүлж буй мэдээллүүд нь бидний хүүхдүүдээ хүлээн авч, эрхэмлэн нандигнаасай гэж хүсдэг тэдгээр зүйлийн эсрэг байх нь олонтоо тохиолддог. Тэдэнд зөвхөн сүнслэг зүйлүүд ба сургаалыг заах төдийгүй, тохиолдож болох гадны хүчнүүдээс үл хамааран уг зам дээрээ хэрхэн үлдэхийг заах нь бидний үүрэг билээ. Өөрийн хийвэл зохих зүйлсийг хийхэд их цаг хугацаа, хүчин чармайлт шаардах болно. Бид бусдад туслахын тулд хаана ч байлаа гэсэн нүгэл хилэнцийг эсэргүүцэх сүнслэг болоод ёс суртахууны зоригтой байх хэрэгтэй.”6

Бид ямагт эр зоригтой байх болтугай

“Биднийг амьдарч байгаа үед бидний итгэл соригдох нь бараг л зайлшгүй юм. Бид заримдаа аль нь зөв, аль нь буруу эсэх талаарх үзэлд цөөнх байж, тэр ч байтугай өөрсдийн үзэл бодолд ганцаараа зогсох тийм үе ирнэ. …

“Бид өөрсдийнхөө итгэдэг зүйлсийн төлөө зогсох зоригтой, мөн бэлтгэлтэй байх болтугай. Хэрэв бид ганцаар зогсох хэрэгтэй болсон үед, би Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт байхад хэзээ ч ганцаардахгүй гэсэн бодит мэдлэгээр хүчирхэгжин, үүнийг зоригтой хийх болтугай.”7

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Гурван сонголт,” Лиахона, 2010 оны 11-р сар, 67, 68.

  2. Toмас С.Монсон, “Зоригтой байх дуудлага,” Лиахона, 2004 оны 5-р сар, 55.

  3. Томас С.Монсон, “Хүчтэй бөгөөд зоригтой бай,” Лиахона, 2014 оны 5-р сар, 69.

  4. Томас С.Монсон “Итгэ, дуулгавартай бай, тэвч,” Лиахона, 2012 оны 5-р сар, 129.

  5. Томас С.Монсон, “Та нар зоригтой байж болохын тулд,” Лиахона, 2009 оны 5-р сар, 126.

  6. Томас С.Монсон, “Таныг удирдах гурван зорилго,” Лиахона, 2007 оны 11-р сар, 118–119.

  7. Томас С.Монсон, “Ганцаар .зогсох зоригтой бай,” Лиахона, 2011 оны 11-р сар, 60, 67.