2015
Есүс Христийн зан чанарууд: Заль мэхгүй буюу хоёр нүүргүй
дөрөвдүгээр 2015


Айлчлагч багшийн захиас бичиг

Есүс Христийн зан чанарууд: Заль мэхгүй буюу хоёр нүүргүй

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийг эрэлхийл. Аврагчийн амьдрал ба үүргийг ойлгох нь хэрхэн Түүнд итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, айлчлагч багшийн ажлаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг адислах вэ? Нэмэлт мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Есүс Христ бол заль мэхгүй бөгөөд хоёр нүүргүй гэдгийг ойлгох нь Түүний үлгэр жишээг дагахаар итгэлтэйгээр хичээхэд бидэнд тусална. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин (1917–2008): “Мэхлэх гэж хуурах эсвэл төөрөгдүүлэхийг хэлдэг. … Заль мэхгүй хүн нь гэм зэмгүй, үнэнч шударга санаа бодолтой, цэвэр ариун эрмэлзэлтэй хүн бөгөөд түүний амьдрал өдөр тутмын үйлдлүүдээ зөв шударга ёсны зарчмуудтай нийцүүлж буй энгийн үйл хэргийг харуулдаг. … Сүмийн гишүүдийн хувьд заль мэхгүй байх нь хэзээ хэзээнээс илүү тулгамдаад байгаа асуудал гэдэгт би итгэдэг. Учир нь дэлхий дээр маш олон хүн энэ ариун журмын ач холбогдлыг ойлгодоггүй нь илэрхий байна” гэж хэлжээ.1

Хоёр нүүртний талаар Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Дийтр Ф.Угдорф: “Бид Христтэй адил байх хэрэгтэй гэдгээ мэддэг ч хэн маань ч хараахан адил биш юм. Гэвч бид өөрсдийн алдааг болон нүгэл үйлдэх хандлагаа орхихыг чин сэтгэлээсээ хүсдэг. Бид Есүс Христийн Цагаатгалын тусламжтай илүү сайн хүмүүс болохыг бие махбод ба зүрх сэтгэлээсээ эрмэлздэг”2 гэж хэлжээ.

“Бид өөрсдийн үйлдлүүд, зүрх сэтгэлийн хүслүүд болон ямархуу маягийн хүмүүс болох ёстой, түүгээрээ шүүгдэх болно3 гэдгийг бид мэднэ. Бид наманчлахаар хичээхийн хэрээр илүү цэвэр ариун болох бөгөөд “зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно” (Матай 5:8).

Нэмэлт судрууд

Дуулал 32:2; Иаков 3:17; 1 Петр 2:1–2, 22.

Судруудаас

Бяцхан хүүхдүүд заль мэхгүй байдаг. Есүс Христ: “Хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр, Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал бол тэдэн шиг хүмүүсийнх юм” гэжээ. “… Есүс [хүүхдүүдийг] тэвэрч, тэдэн дээр мутраа тавиад ерөөв” (Maрк 10:14, 16).

Христ мөн цовдлогдсоныхоо дараа Америк дахь хүүхдүүдэд тохинуулав. Тэрээр “хүмүүсийг бяцхан хүүхдүүдээ Түүн дээр авчирч мөн тэднийг түүний эргэн тойронд газарт доош тавихыг” зарлиглав; мөн Есүс тэдний дунд зогсов; …

“… [Мөн] тэрээр уйлж, мөн олон түмэн үүнийг гэрчлэв, мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав. …

“Мөн тэд болгоохоор харахдаа харцаа тэнгэрийн зүг хандуулж, мөн … тэд тэнгэр элчүүд тэнгэрээс галын дунд байгаа мэт доошлон ирэхийг үзэв; мөн тэд доош ирж, багачуудыг эргэн тойрон хүрээлж, … мөн тэнгэр элчүүд тэдэнд тохинуулав” (3 Нифай 17:12, 21, 24).

Эшлэлүүд

  1. Жозеф Б.Вөртлин, “Personal Integrity,” Ensign, 1988 оны 5-р сар, 80, 81.

  2. Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” Лиахона, 2013 оны 11-р сар, 23.

  3. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.2.1.