2015
Сатан миний бодлуудад хэр их нөлөөлдөг вэ?
дөрөвдүгээр 2015


Сатан миний бодлуудад хэр их нөлөөлдөг вэ?

Тэнгэрлэг Эцэг бидэнд сайныг эсвэл мууг сонгох боломж бүхий ёс суртахууны сонгох эрхийг олгодог. Тэр биднийг сайныг хийхэд хүчилдэггүй бөгөөд чөтгөр ч биднийг муу зүйл хийхэд хүчилж чадахгүй (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит-ийг үзнэ үү [2007], 214).

Тиймээс энэ нь та нарын бодол санаанд орж ирэх үед та нарын зөвшөөрсний дагуу л чөтгөрт нөлөөнүүд өгөгддөг. Бошиглогч Иосеф Смит хэлэхдээ: “Бид өөрсдөө л зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, бууж өгөхгүй бол Сатан биднийг уруу таталтуудаараа уруу татаж чадахгүй” гэжээ (Иосеф Смитийн сургаалууд, 213). Тэр цааш нь “Бид түүнд боломж олгохгүй л бол чөтгөр бидний дээр ямар ч хүчгүй байх болно” хэмээн хэлсэн (214).

Үүнээс гадна, судрууд бидэнд “Бурханаас өөр чиний санаа бодол хийгээд зүрх сэтгэлийн тань хүсэл эрмэлзлэлийг мэдэх хэн ч үгүй” (С ба Г 6:16) хэмээн заадаг. Сатан үнэндээ та нарын юу бодож байгааг мэддэггүй. Тэр бидэнд зөвхөн уруу таталтуудыг болон дур татах зүйлсийг санал болгож л чадна. Гэвч та нар тэднийг дагахаар сонгох үед тэр та нарын дээр улам их хүчээ авч, уруу таталтууд илүү хүчтэй болдог. Үүнтэй адилаар, хэрэв та нар мууг эсэргүүцэж, сайныг сонговол та нар хүчирхэгжиж, мөн адислагдах болно.