Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулсан. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.
“Та надад үргэлж хэрэгтэй” 30-р хуудас: “Та надад үргэлж хэрэгтэй” дууллын үгс Пак Ми-Жүнгт баптисм хүртэх шийдвэр гаргахад тусалсан шиг сүмийн дууллууд нь бидний амьдралд хүчирхэг нөлөө үзүүлж чадна. Дууллын үгс таны амьдралыг адисалсан тэр үеийг бодож, гэр бүлийнхэнтэйгээ туршлагаасаа хуваалцах талаар бод. Гэр бүлийн гишүүн бүрийг дуртай дууллаа сонгож, энэ нь түүний амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалцахад урь. Дараа нь дуулал бүрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт дуул. (Та энэ үйл ажиллагааг хоёр долоо хоног хийж болох юм.)
“Залбирал ба дуган сүм” 68-р хуудас: Та энэ түүхийг уншсаныхаа дараа танай хотод байдаг өөр сүмүүдийн зургийг үзүүлж, эсвэл дурдаж болох юм. Бас бидэнд болон бусад шашинд байдаг зарим ижил төстэй зүйлийн талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж болно: Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдийнхээ талаар юу гэж боддог вэ? Бид өөр итгэл үнэмшил бүхий хүмүүстэй хэрхэн харьцах ёстой вэ? Эдгээр асуултад хариулахад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн “Balancing Truth and Tolerance” өгүүллийг ашиглах талаар бодож үзнэ үү (Лиахона, 2013 оны 2-р сар, 28–35).