2015
Хоньчин ба хонин сүрэг
дөрөвдүгээр 2015


Хоньчин ба хонин сүрэг

Хонин сүргийн хороо нь Аврагч Өөрийн хүмүүст санаа тавьдаг талаар бидэнд заадаг.

Эртний хонин сүрэг

Таяг

Саваа

Хоньчин

Чулуун хананууд

Орох хаалга

Хонь

Дүүгүүр

Энэ юу вэ: Энгийн нэг малын хашаа, ханаар босгосон хороо

Зорилго: Хонин сүргийг ялангуяа шөнийн цагаар араатан амьтнаас болон хулгайчаас хамгаалах

Материал ба байгууламж: Чулуунуудыг, ихэвчлэн өргөстэй бутыг хана болгон байрлуулдаг байжээ. Зузаан өргөстэй бут сөөгийг хонины түр хороо хийхдээ ашигладаг байв. Агуйнуудыг заримдаа хонины хороо болгон ашигладаг байсан ба жижигхэн чулуу эсвэл хожуулуудыг хашлага болгон өмнө нь байрлуулдаг байсан.

Бид юу сурч чадах вэ

Хонины хороо нь:

Хонин сүргийг цуглуулдаг газар. Сүмийн гишүүдийн хувьд бид өөрсдийн итгэл болон гэрээнүүдээр дамжуулан, мөн хамтдаа цугларснаар эв нэгдэлтэй байдаг. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг заахдаа: “[Тэнгэрлэг Эцэг]-ийн бидэнд өгөхийг маш их хүсдэг эв нэгдлийн баяр баясгалан нь энгийн зүйл биш юм.” Бид үүнийг эрэлхийлж, бусадтай хамт бэлтгэх ёстой. Бурхан биднийг адислахын тулд цуглуулахаар шавдуулж буй нь гайхах зүйл биш юм. Тэрээр биднийг гэр бүлдээ цуглараасай хэмээн хүсэж байгаа. Тэрээр анги, тойрог, салбаруудыг байгуулж, биднийг байн байн уулзаж байхыг зарлигласан. Бид эдгээр цугларалт дээр … бидэнд баяр баясгалан авчирч, үйлчлэх хүч чадлыг маань өсгөх эв нэгдлийн төлөө залбирч, мөн ажиллаж болно” гэжээ (“Бидний зүрх сэтгэл нэгдмэл байг,” Лиахона, 2008 оны 11-р сар, 69).

Аюулгүй бөгөөд амралтын газар. Есүс Христээр дамжуулан бид “сэтгэлдээ амралтыг олох болно” (Матай 11:29). Түүний Сүм бол “хамгаалалтын мөн … хоргодох газар” юм (С ба Г 115:6). Арванхоёр Төлөөлөгчдийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр заахдаа “Бид бүхэн байгуулсан гэрээгээ хүндэтгэн, Христийн дагалдагчдын хувьд шаардлагатай тэрхүү дуулгавартай байдлын энгийн үйлсийг үйлдэж амьдарснаар өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ хамгаалалт болон аюулгүй байдлыг хангаж чадах юм” (“Миний мэддэг зүйлс,” Лиахона, 2013 оны 5-р сар, 7) гэжээ.

Хоньчноор хамгаалуулсан. Есүс Христ бол биднийг авардаг Сайн Хоньчин юм. Бид гэм нүгэл ба үхлийг ялан дийлж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн ирж болохын тулд Тэр зовж шаналан, нас барсан билээ. Бид Христэд ирж, Түүний зарлигуудад дуулгавартай байснаар Тэр биднийг хувь хүний хувьд болон Түүний гэрээт хүмүүсийн хувьд аль алиныг нь адисалж, удирдаж бас хамгаалдаг.