2016
Блэссигийн адислал
2016 оны арванхоёрдугаар сар


Нэр төрөө өндөрт өргөн авч яваа хүүхдүүд

Блэссигийн адислал

Blessings from Blessy

Сайн уу? Намайг Блэсси гэдэг.

Би гэр бүлтэйгээ Энэтхэгт амьдардаг. Би сургуулийнхаа Христийн мэндэлсний баярын тусгай үйл ажиллагааг төлөвлөж, сайн мэдээг найзуудтайгаа хуваалцах боломжтой болсон.

Залуу номлогчид

Хүүхдийн хэсгийн удирдагчид маань биднийг номлогчид байх ёстой гэж заадаг. Заримдаа би найзуудаа сүмд урьдаг. Ихэвчлэн тэд үгүй гэдэг л дээ. Магадгүй номлогч болоход арай багадаад байгаа юм болов уу гэж би бодсон.

Гэр бүлийн даалгавар

Гэтэл гэр бүлийн үдшийн цуглаанаар аав маань гэр бүлийнхэндээ сар болгон нэг хүнийг сүмд ирэхэд урих даалгавар өгсөн юм. Би урихыг их хүссэн ч гэсэн энэ нь тийм ч амар даалгавар биш байлаа. Би ааваасаа тусламж хүссэн. Харин тэр надад залбирч болно шүү дээ гэв. Би ч хэлснээр нь хийлээ.

Шинэ санаа

Маргааш нь сургууль дээр эрхлэгч маань сургуулийн Христийн мэндэлсний баярын үйл ажиллагааг яаж хийх тухай санаа байгаа эсэхийг асуусан юм. Харин надад сайхан санаа байлаа. Би түүнд Хүүхдийн хэсэгт харьяалагдах насны хүүхдүүд сүмд ирж болно гэв. Эрхлэгч аав, ээж хоёртой утсаар ярин, харин тэд бишоптой үйл ажиллагааг төлөвлөхөөр ярилцлаа. Хүүхдийн хэсгийн удирдагчид төдийгүй номлогчид ч бас тусалсан юм.

Сэтгэл хөдлөм үйл ажиллагаа

Тун удалгүй тэр өдөр ч ирлээ. Би баярлахын зэрэгцээ сандарч байв. Аав намайг сургууль руу хүргэж ирэхэд бүгд ирчихсэн, явахад бэлэн болсон байлаа. Бараг 500 сурагч, багш ирсэн гээд бод доо.

Сүм дээр хамтдаа

Сүм дээр бид Есүс Христийн төрөлтийн тухай видео бичлэг үзэв. Бас залуучууд болон номлогчид Христийн мэндэлсний баярын дуунуудыг дуулж өгсөн. Бишоп, миний аав хоёр Христ хүүхдүүдийг хэрхэн хайрладаг тухай мөн нэг нэгнээ хэрхэн хайрлах талаар үг хэлсэн юм. Харин би Христийн мэндэлсний баярын талаар үг хэлэв. Бүгд цагаа сайхан өнгөрүүлж чадлаа. Тэр ч байтугай эрхлэгч болон багш нар маань номлогчдод асуулт тавьсан гээч.