Бэлэгнээс илүү чухал зүйл өгөх нь
Та ямар өгөгч байхыг хүсдэг вэ?’
Христийн мэндэлсний баярын утга учир Аврагч Есүс Христэд болон бусдад өгөхөд оршдог юм. Бэлэг өгч, авалцах нь сайхан ч гэлээ, бид бодит бэлэгнээс гадна өөр олон зүйлийг өгөх боломжтой гэдгийг мартаж болохгүй. Бид өдөр бүр цаг зав, авьяас чадвар, сайхан сэтгэлээсээ бусдад өгөх боломжтой бөгөөд эдгээр нь утга учиртай үйлчлэл хийх олон арга замын нэг юм.
Тиймээс та харамгүй өгөх үйлсэд анхаарлаа хэр сайн төвлөрүүлж байна вэ? Үүнийг мэдэхийн тулд дараах сонжоонд хариул.
Сонжоо
1Та хичээлдээ явахаар бэлдэж байна. Ээж тань чамаас өглөөний хоолоо ирж идэхийг хүссэн бөгөөд цаг зав гарган дуртай хоолыг чинь бэлдсэн байна. Чи яах вэ?
-
“Би бэлэн болоогүй байна” гэж хашгирна, дараа нь яаралгүйхэн хичээлдээ бэлдэж, өглөөний хоолоо идээд, автобуснаасаа хожигдсон тул ээжээрээ машинаар сургуульдаа хүргүүлнэ.
-
Өглөөнийхөө хоолыг хурдан идээд, хаалгаар нисэх мэт гарна. Ээж дандаа л ийм зүйл хийдэг. Энэ чинь эх хүний хийдэг л ажил.
-
Ээждээ талархаад, хичээлдээ хурдхан бэлдэж, гэр бүлтэйгээ хамт цаг гарган хоолоо иднэ.
2Өглөөний 10 цаг. Багш тань шалгалтын материал тарааж өгөх гэж байна. Чи хажууд сууж байгаа хүнээ сайн танихгүй ч тэр сандарсан байдалтай цүнхээ ухаж байгааг анзаарч харна. Чи яах вэ?
-
Түүнийг тоохгүй орхино. Чи ч гэсэн стрессдсэн байгаа учраас шалгалтаа өгөхийн тулд тайвшрах хэрэгтэй байгаа.
-
Түүнд амжилт хүснэ.
-
Юу хайж байгааг нь асууна. Харандаа хэрэгтэй гэж хэлбэл өөрт байгаа харандаагаа өгнө. Тэгээд “Өөртөө үлдээ” гэж инээмсэглэн хэлнэ.
3Хичээлийн дараа танай хөл бөмбөгийн багийн нэг гишүүн бөмбөгөө зөв дамжуулж чадахгүй байна. Харин чи сайн дамжуулдаг. Дадлага хийснийхээ дараа тэр өөр дээр чинь ирж, тусламж хүсжээ. Чи юу гэж хэлэх вэ?
-
Ямар ч зав байхгүй гэдгээ түүнд хэлнэ. Дараа болъё гэж хэлнэ.
-
Дуртай дургүй зөвшөөрч, түүн рүү хэдэн удаа бөмбөг дамжуулаад, найзуудтайгаа цагийг өнгөрүүлэхээр яаран гүйж гарахынхаа өмнө хурдхан хэдэн зөвлөгөө өгнө.
-
Түүнд цаг зав гарган зөвлөгөө өгч, дараа нь хамтдаа дадлага хийх цаг товлоно.
4Орой 5:30-ийн үед ээж тань чамайг эмэгтэй дүүдээ Христийн мэндэлсний баярын бэлэг ав гээд дэлгүүрийн хажууд буулгана. Чи юу авах вэ?’
-
Амархан. Хэдэн сарын турш нүдэнд туссан шинэ сагсан бөмбөгөө авахаар явна. … Охин дүүд маань ч гэсэн таалагдана байх, тийм биз?
-
Жагсаалтан дээрх хамгийн хямд зүйлийг сонгоно. Тэр гомдохгүй бөгөөд чамд ч үнэтэй тусахгүй.
-
Дуртай зохиолчийнх нь шинэ номыг хайж олно. Дүүгийнхээ боодлыг нээж үзээд хэрхэн баярлаж байгааг харахыг тэсэн ядан хүлээнэ.
5Орондоо орох цаг болсон бас чи ядарсан байна. Гэхдээ судраа уншиж амжаагүй байгаа. Чи яах вэ?
-
Ням гарагт уншсанаа уншсанд тооцно.
-
Судраа хайж байхдаа дуртай зохиолын номоо олно. Гучин минутын дараа судраа санаад, гэрлээ унтраахын өмнө хэдхэн богино шүлэг уншина.
-
Дуртай зохиол, судар хоёроо хараад, Тэнгэрлэг Эцэгийг эн тэргүүнд тавьж, судар уншихаасаа өмнө товчхон залбирна. Судалж байхдаа төрсөн зарим бодол санаагаа бичиж тэмдэглээд, орондоо орохын өмнө Бурханд талархаж залбирна.
Үр дүн!
Хэрэв та ихэвчлэн (a) гэж хариулсан бол бусдад анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй байж болох юм. Бусдад өгч, үйлчлэх нь авч байгаа өгч байгаа хүмүүсийн аль алинд илүү их аз жаргал авчирдаг гэдгийг бүү март (Матай 25:34–46-г үзнэ үү).
Хэрэв та ихэвчлэн (б) гэж хариулсан бол “Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг” (Матай 10:8) гэдгийг бодож үз. Өөрийн хүслээр илүү ихийг өгөх нь хэрхэн танд илүү их баяр баяслыг олоход тусалж болох талаар бод.
Хэрэв та ихэвчлэн (в) гэж хариулсан бол үргэлжлүүлэн өгч, үйлчил. Таны үйлдэл Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг харуулна.
Энэ Христийн мэндэлсний баяраар та хэрхэн эргэн тойрныхоо хүмүүст чин сэтгэлээсээ бэлэг өгч болох талаар бодож үз. Та ямар ч авьяас чадвартай бай бусдыг хайрлаж, үнэлж явдаг гэдгээ өдөр бүр өгч байгаа бэлэг мөн хэрхэн өгч байгаа байдлынхаа аль алинаар нь харуулах арга замыг олж болно. Үнэндээ бид бусдад үйлчилснээр Тэнгэрлэг Эцэгтээ үйлчилж байгаа хэрэг (Мозая 2:17-г үзнэ үү) гэдгийг ойлгох юм бол өгөх нь зүгээр нэг хийх ёстой даалгавар биш, харин адислал болж хувирах юм.
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.