Гэр бүлийн үдшийн санаа
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох олон өгүүлэл, үйл ажиллагааг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.
“Их Эзэнд оршин байх орон зайг бэлдэх нь,” 10-р хуудас: Бишоп Коссэй бидэнд Аврагчийг ирэхэд бэлтгэх үүрэг хариуцлагын маань талаар сануулсан. Их Эзэний оршихуйд орон зайг бэлтгэх нэг арга зам бол гэр оронгүй хүмүүст туслах явдал юм. Гэр оронгүй хүмүүсийн орогнох газарт сайн дураар үйлчлэх, дүрвэгчдэд хоол хүнс цуглуулах, Сүмийн хүмүүнлэгийн санд мөнгө хандивлах ажилд болон орон нутагтаа үйлчлэх үйл ажиллагаануудад оролцох талаар бодож үз. Түүнээс гадна та найз нөхөд болох гэх мэт дүрвэгчдэд урт хугацааны турш үйлчилж болох арга замын талаар ярилцаж болно.
“Би хэрхэн Их Эзэнтэй илүү ойр байж болох вэ?”, 70-р хуудас: Та Есүс Христийг энэ баярын үеэр дурсан санах ёстой ч Аврагчийн үлгэр жишээг ямар арга замаар жилийн турш дурсан санаж болох талаар бодож үзэж болох юм. Та нар Христэд илүү төвлөрсөн гэр оронтой болохын тулд Христийн зургийг гэртээ тавих, долоо хоног бүр Аврагчийн тухай судар чээжлэх, Хүндэтгэлийн өдөрт бэлтгэхэд илүү анхаарал хандуулах гэх мэт арга замуудын талаар хамт ярилцаж болно. Та санаагаа хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хичээл зүтгэл тань хэрхэн таныг Христтэй илүү ойртуулахад тусалсан талаар тэмдэглэлдээ бич.