2016
Гэр бүлийн баяр баяслыг зөв шударга байдлаар олж авах боломжтой
2016 оны арванхоёрдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Гэр бүлийн баяр баяслыг зөв шударга байдлаар олж авах боломжтой

Энэ материалыг залбирч судлаад, хуваалцах зүйлээ олж мэдэхийн тулд сүнсний өдөөлтийг эрэлхийл. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь таны Бурханд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж, айлчлагч багшийн хувьд харж ханддаг хүмүүсийг тань адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

family joy

Бурхан “бидэнд аз жаргал авчирч, биднийг хайраар дүүрэн орчинд зөв зарчмуудаас суралцуулж, мөнх амьдралд бэлтгэхийн тулд гэр бүлүүдийг бий болгосон.”1 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханы “аз жаргалын агуу төлөвлөгөө[ний] (Алма 42:8) талаар: “Түүний төлөвлөгөө эрэгтэй, эмэгтэй хүмүүс ‘баясгалантай байж болохын тул байх бөлгөө’ [2 Нифай 2:25] хэмээн тунхагласан байдаг. Бид Бурханы мөнхийн төлөвлөгөөг даган амьдрахаар сонгосон үед тэрхүү баяр баясгалан ирдэг”2 гэж хэлсэн.

Христэд төвлөрсөн гэр орон амжилтад хүрэх хамгийн агуу боломжуудыг өгч байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) үүнийг “сайн мэдээг заадаг, гэрээнүүдийг сахидаг, мөн хайр энэрэл бялхсан” гэр бүлүүд “дуулгавартай амьд[арч]”, “Есүс Христийн сайн мэдээн дээр бат бөх суурилаг[даж]”3 болох газар хэмээн дүрсэлсэн байдаг.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Бид тэнгэрийн хүчийг [өөрийнхөө] гэр бүлд авчрахын тулд чадах бүхнээ хийнэ гэсэн шийдвэрийг гаргаж чадна.” Бид гэр орноо [үр хүүхдүүддээ] Бурханы үгийг сонсон, дараа нь итгэлээрээ сорьж болох газар болгох юм бол хайр, үйлчлэл, дуулгавартай байдал, аз жаргалыг авчрах нь гарцаагүй. Хэрэв тэд ингэж чадвал тэдний мөн чанар эрэлхийлж буй аз жаргалыг нь бий болгодог болж өөрчлөгдөнө”4 гэж хэлсэн.

Христэд төвлөрсөн гэр орон

Судруудад Христэд төвлөрсөн гэр орны олон үлгэр жишээ байдаг. Эцэг Лихайгаа нас барсны дараа Нифай гэр бүлийнхнийгээ төдийгүй Бурханы сэрэмжлүүлэг, илчлэлтэд итгэн, үгийг нь сонссон хүмүүсийг леменчүүдийн газар нутгаас авч гарсан байна. Энэ шинэ газартаа нифайчууд Их Эзэний тогтоол, дүрэм, зарлигуудыг бүх зүйлд, Мосегийн хуулийн дагуу даган мөрдөж байв (2 Нифай 5:6–10-ыг үзнэ үү). Тэгсэн хэдий ч эцсийн эцэст нифайчуудын зарим нь дуулгаваргүй болсон байна.

Гэр бүлийн гишүүд маань заримдаа нифайчуудтай адил зөвт байдлаас холдож болох ч Христэд төвлөрсөн гэр орон “амар амгалан ба найдвартай хоргодох газар” болдог хэмээн ахлагч Скотт хэлсэн байдаг. Тэр мөн “Үй олон сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр тохиолддог ч бүр гай зовлонгийн үед ч бид дотоод сэтгэлийн амар амгалан, агуу аз жаргалыг эдэлж чадна”5 гэдгийг баталсан юм.

Нэмэлт судрууд

3 Иохан 1:4; 1 Нифай 8:12; 2 Нифай 5:27

Relief Society seal

Итгэл, гэр бүл, халамж

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.1.4.

  2. Рассэлл M.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107.

  3. Ричард Г.Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35, 36.

  4. Хэнри Б.Айринг, “The Teachings of ‘The Family: A Proclamation to the World,’” New Era, 2015 оны 9-р сар, 5, 6.

  5. Ричард Г.Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” 36.