Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Баяр баяслыг бэлэглэх нь
Нөхөр бид хоёр Францын Перенейн уулсад байрлах Тарбад номлогчоор үйлчилж байв. Христийн мэндэлсний баярын өмнөх орой бид хот орж, Вэрдун плазад Мормоны Номын хувийг тарааж өгөхөөр шийдлээ. Гудамж зэлүүд байсан бөгөөд бид ийм их Мормоны Номыг яахаа сайн мэдэхгүй байв. Гэнэт хаана явж байгаагаа ч сайн мэдэхгүй байна уу даа гэмээр нэгэн залууг бид олж харлаа.
Бид ч түүн дээр очин, Мормоны Номоо өгөв. Тэр биднийг сайн мэдээний талаар ярьж байгааг сонсоод баярлах нь тэр. Тэр залуу Христийн мэндэлсний баярын энэ орой ганцаараа байсан гэдгээ хэлээд, одоо Мормоны Номыг уншиж, ганцаардахгүй гэв.
Түүнийг явсны дараа оройн сэрүүнд гудамжаар нэгэн эмэгтэй удаан гэгч алхалж байгааг бид олж харлаа. Бид түүнд Мормоны Ном өгөхөд нүдэнд нь аз жаргал гэрэлтэхийг олж харсан. Тэр саяхан бэлэвсэрсэн бөгөөд өөрт нь санаа тавьсанд баярлаж байна гэж хэлэв. Тэр бас бидэнд баярлан талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэр явж байхдаа номоо зүрхэн тушаагаа барьсан байгааг бид олж харж билээ.
Тэр орой бид авчирсан бүх Мормоны Номоо тарааж чадсан. Бидний ном өгсөн ихэнх хүн ганцаардсан, зовсон, хайраар ихэд дутагдсан хүмүүс байв. Тэр орой бид бусдад баяр баясал өгөх боломжтой байсан учраас Христийн мэндэлсний баярын хамгийн үнэтэй бэлгийг хүлээн авсан гэсэн мэдрэмж бидэнд төрсөн юм.