2016
Та энэ долоо хоног Аврагчийг хэрхэн дурсан санах вэ?
2016 оны арванхоёрдугаар сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Та энэ долоо хоног Аврагчийг хэрхэн дурсан санах вэ?

taking the sacrament

Ерөнхийлөгч Айринг биднийг “Аврагч руу хамгийн сайн ойртуулдаг арга замаар Түүнийг дурсан сана[хад]” урамшуулан дэмждэг.

Та хэрхэн долоо хоногийн турш “үргэлж түүнийг сана[даг]” вэ? (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү.)

Танд Аврагчийн тухай өгүүлсэн дуртай судар байдаг уу? Та бас энэ долоо хоногийн өдөр бүр судрын өөр өөр шүлгийг тэмдэглээд, хэн нэгэнтэй хуваалцаж болно.

Та сэтгэлээр унасан үедээ дуулал юм уу сэтгэлийг тань сэргээдэг дууг дотроо дуулдаг уу? Энэ долоо хоног Аврагчийн тухай дууг онцгойлон сонгож болох юм.

Та долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж байхдаа Аврагчийн амьдрал, гэтэлгэгч золиослолын талаар тунгаан боддог уу? Та долоо хоногийн турш Аврагчийг дурсан санахын тулд хийсэн сонголтоо эргэн бодож, дурсан санаж чадаагүй тохиолдлоо наманчлах замаар өөрийгөө ариун ёслолд бэлдэж болно.

Та сайн мэдээг хуваалцах боломж олгохын төлөө өдөр бүр залбирдаг уу? Энэ долоо хоног Аврагч дээр төвлөрсөн сайн мэдээний сэдвээр яриа өрнүүлэхийг хичээ. Та гэр бүлийн үдшийн үеэр Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцаж эсвэл сургууль дээр найздаа сүм дээрх туршлагынхаа талаар ярьж болно.

Энэ долоо хоног Аврагчийг онцгой арга замаар дурсан санах зорилго тавь. Эцэг эх, ах дүүс, удирдагчдаа эсвэл найздаа зорилгынхоо талаар хэл. Долоо хоногийн эцэст тэдэнд болж өнгөрсөн зүйлийнхээ талаар ярь. Ингэж чадах юм бол та ерөнхийлөгч Айрингийн ярьсан амар амгалан, аз жаргалыг хоёуланг мэдрэх болно.