Мормоны Номын баатрууд
Моронайн урилга
Эцэг Мормоныг нас барсны дараа Моронай алтан ялтсууд дээр бичсэн юм. Тэр санваар, ариун ёслол, баптисм зэргийн талаар бичсэн. Тэр биднийг Мормоны Номыг уншиж, үнэн гэдгийг мэдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгээс асуухад урьсан. Хэрэв бид хариулт авахын тулд залбирч, сонсох юм бол Ариун Сүнс уг ном үнэн гэдгийг бидэнд хэлнэ. Моронай ялтсуудыг хамгаалахын тулд газарт булсан.
Өдөр бүр би судраа аавтайгаа хамт уншдаг. Энэ нь надад гэрчлэлтэй болоход тусалдаг. Би бууж өгөхгүй.
Спэнсэр П., 10 настай, АНУ, Висконсин