2016
Онцгой гэрчийн картууд
2016 оны арванхоёрдугаар сар


Онцгой гэрчийн картууд

Зураг
Special Witness cards 1
Зураг
Special Witness cards 2
Зураг
Special Witness cards 3
Зураг
Special Witness cards 4

Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн талаар илүү ихийг мэдэж авахын тулд эдгээр картыг ашигла. Түүнчлэн та картуудыг хувилж, хооронд нь ижилсүүлж тавьдаг тоглоом хийж болно. Та liahona.lds.org хаягаар орж, илүү олон хувийг хэвлэн авч болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 16 дахь ерөнхийлөгч

  • 22 насандаа олон бэлэвсэн эмэгтэйтэй тойргийн бишопоор дуудагдсан

  • Сонин эрхлэн гаргаж, хэвлэдэг газарт ажиллаж байсан

  • Канадад номлолын ерөнхийлөгч байсан

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

  • Ахлах сургуульд байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан

  • Ааваараа хонгилынхоо өрөөний самбар дээр физикийн хичээл заалгаж байсан

  • Рикс коллежийн буюу одоогийн Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгч байсан

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх

  • Дайнаас дүрвэж, гэр бүлээрээ Баруун Германд ирсэн

  • Нисэх онгоцны нисгэгч байсан

  • Хүүхдүүд, ач, зээ нартайгаа цанаар гулгах дуртай

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Зүрхний мэс засалч байсан

  • Солонгос, Японд Америкийн Нэгдсэн Улсын цэргийн эмчээр ажиллаж байсан

  • 9 охин, 1 хүү гээд нийт 10 хүүхэдтэй

Ахлагч Даллин Х.Өүкс

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Анхны ажил нь радио засварын газрыг цэвэрлэх ажил байсан

  • Хуульч болж, Ютагийн дээд шүүхийн шүүгч болсон

  • Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч байсан

Ахлагч М.Рассэлл Баллард

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Өндөр жишгийг дагаж баримталдаг байсан учраас коллежид байхдаа “бишоп” гэдэг хоч авч байсан

  • Автомашины дилер байсан

  • Гишүүдийг номлогч байхад урамшуулдаг

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • АНУ-ын Нью-Йоркт өссөн

  • Сургуулийнхаа бэйсболын багийн бөмбөг шидэгч байсан

  • Америкийн Нэгдсэн Улсын Нисэх хүчинд байлдааны онгоцны нисгэгч байсан

Ахлагч Жэффри Р.Холланд

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Англид ахлагч Күктэй номлолын хамтрагч байсан

  • Сүмийн Боловсролын Системд ажиллаж байсан

  • Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч байсан

Ахлагч Дэвид А.Бэднар

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Ахлах сургуулийнхаа хөлбөмбөгийн багт хамгаалагч байсан

  • Номлолд үйлчилснийхээ дараа аавыгаа Сүмийн гишүүн болгон, баптисм хүртээсэн

  • Рикс коллежийн буюу одоогийн Айдахо дахь БИЯС-ийн ерөнхийлөгч байсан

Ахлагч Квинтин Л.Күк

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Ахтайгаа хамт залбирсны дараа гэрчлэлтэй болсон

  • Ахлах сургуулийн сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч байсан ба эхнэр Мэри нь тэр үед дэд ерөнхийлөгч нь байсан

  • Филиппин болон Номхон далайн арлуудад Сүмийн удирдагчаар үйлчилсэн

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Бага байхдаа гэр бүлийнхэндээ талх барьж өгдөг байсан

  • Өсвөр насандаа Кумора гүвээ дэх тоглолтод оролцож байсан

  • Ахлагч Скоттыг Аргентин номлолын ерөнхийлөгч байхад тэнд номлолд үйлчилсэн

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Айдахо дахь нэгэн сүүний ферм дээр өссөн

  • Францад номлогчоор мөн номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн

  • Mormon.org сайтыг эхлүүлэх ажлыг удирдсан

Ахлагч Роналд А.Расбанд

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Нью-Йорк хотын номлолын ерөнхийлөгч байсан

  • “Хамгийн чухал зүйл бол хүмүүс” гэсэн уриатай

  • Чех улсад хамгийн анхны ХҮГ Сүмийн байрыг онцгойлон адисалсан

Ахлагч Гари Э.Стивэнсон

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Японд номлогчоор мөн номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн

  • Дасгалын тоног төхөөрөмж хийх бизнес эхлүүлж байсан

  • Сүмийг бүхэлд нь хариуцсан бишопоор үйлчилж байсан

Ахлагч Дэйл Г.Рэнланд

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

  • Дунд нэр нь Гуннар буюу “зоригтой цэрэг” гэсэн утгатай

  • Өсвөр насандаа Швед рүү нүүсэн

  • Зүрхний эмчээр ажиллаж байсан

Хэвлэх