Галт оч цацруулагч
Ахлагч Дэйл Г.Рэнландыг 12 настай байхад гэр бүл нь Шведэд амьдардаг байжээ. Нэгэн ням гарагт Дэйлийн найз Стефан том галт оч цацруулагчийг шүдэнзний хамт Сүмийн байранд авчирчээ. Дэйлийн сэтгэл хөдөлсөн байлаа. Дэйл шүдэнз зурж оч цацруулагчийг асаав. Тэр асаагуур утсыг дарж унтраах гэсэн боловч хуруугаа түлээд, оч цацруулагчийг газар унагачихжээ. Дэйл, Стефан хоёр асаагуур утас шатахыг харан айж балмагдан зогслоо.
Галт оч цацруулагч дэлбэрч, хурц үнэр Сүмийн байраар тархав. Дэйл, Стефан хоёр оч цацруулагчийн үлдэгдлийг түүгээд, үнэрийг нь гаргах гэж цонх онгойлгожээ. Тэд хэн ч анзаарахгүй байх гэж найдлаа.
Хүмүүс ариун ёслолын цуглаанд ирээд, анзаарсан юм. Үнэр маш хурц байсан учраас хүмүүс цуглаанд анхаарлаа хандуулж чадахгүй байв. Дэйл маш их ичиж, санаа нь зовжээ. Түүний хийсэн зүйлд Тэнгэрлэг Эцэг сэтгэл дундуур байсан гэдгийг тэр мэдэж байв.
Сүмийн дараа салбарын ерөнхийлөгч Линдберг ямар нэгэн зүйл болохгүй байгааг хэлэхээр Дэйлийг өрөөндөө дууджээ. Дэйл оч цацруулагчийн талаар маш их харамсаж байгаагаа ерөнхийлөгч Линдбергт хэлэв.
Ерөнхийлөгч Линдберг эелдэг хүн байсан. Тэр судраа нээгээд, Дэйлээс доогуур нь зурсан хэдэн шүлгийг уншиж өгөхийг хүсэв. Дэйл “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй. Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно” (С ба Г 58:42–43) гэж уншлаа.
Тэр уншиж дуусаад, ерөнхийлөгч Линдбергийн инээмсэглэхийг харав. Ерөнхийлөгч түүний уучлагдсан болохыг мэдэрчээ. Дэйл өрөөнөөс гарахдаа баяртай байлаа.
Ахлагч Рэнланд ямар нэгэн буруу зүйл хийсэн бол өршөөгдөж болно гэдгийг сурсан юм. Тэр наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагасан үедээ аз жаргалтай байдаг байв.