Итгэлийн хөрөг
Жозефин Сийр
АНУ, Пеннсильвани
2016 онд болсон Пеннсильванийн Филадельфи ариун сүмийн онцгойлон адислах ёслол Жозефинд долоо хоног бүр ариун сүмд орох боломж олгожээ. Тэр ариун сүмд амьдралын сорилт бэрхшээлийг давахад туслах хүч чадал, эдгэрлийг олж авдаг байна.
Гэрэл ЗУРГИЙГ Лэслий Нилссон
Би хүнд хэцүү нөхцөлд төрсөн. Ээж маань Либерийн цагаач учраас бид ядуу тарчиг амьдралтай байсан бөгөөд ээжийн минь итгэж найдан намайг үлдээгээд явсан асран хамгаалагчид намайг хүүхэд байхад зодож дарамталдаг байв. Энэ нь амьдралыг минь зарим талаар маш хүнд хэцүү болгосон.
Хариуцлага хүлээх насанд хүрэхээсээ өмнө зовлон бэрхшээл туулах нь Аврагчтай харилцах гүн гүнзгий харилцаатай болгодог гэж би боддог. Энэ харилцаа миний хувьд хамгийн сайхан адислал байсан бөгөөд үүнийг эсэргүүцэж яавч болохгүй.
Зовлон бэрхшээл маань намайг сайн мэдээний дагуу амьдрахаар шийдэмгий байхад хүргэсэн юм.
Африкийн соёл уламжлал бидэнд бүр бага балчир байхаас маань Их Эзэнийг хайрлах хайрыг суулгаж өгдөг. Намайг дөрвөн настай байхад эмээ маань Их Эзэний залбирлын талаар зааж байсныг би санадаг. Тэр Аврагчтай хувийн харилцаатай байх нь ямар чухал болохыг сэтгэл зүрхэнд минь хоногшуулсан бөгөөд энэ нь миний хувьд үнэхээр бодит зүйл байсан.
Сайн мэдээ амьдралд маань цагаа олж ирсэн бөгөөд тэр үед би 14 настай байв. Энэ нь заасан үг бүрээрээ амьдардаг Глэнн, Жоанна Хоас хэмээх ахмад номлогчдоор дамжин ирсэн юм. Тэд надад зааж сургасан.
Ээж маань 1995 онд буюу Либерийн иргэний дайны үеэр гишүүн болсон юм. Тэрээр дайнд ах эгч нараа алдсан ба хожим нь ээжтэй минь хамт амьдарч байсан дүүгийн маань аав Нэгдсэн Улсад амь үрэгдсэн. Түүнд маш хэцүү байсан учраас тэр идэвхгүй болсон юм.
Ээж маань Сүмийн гишүүн байсан гэдгээ бидэнд хэлж байгаагүй. Түүний ширээн дээр илүү хэдэн судар байдаг байсныг би санадаг. Ахлагч Хоас, Хоас эгч хоёр түүнтэй найзалж, түүнд заахаар ирээд, “Та охиндоо мэддэг зүйлээ мэдүүлэхийг хүсэхгүй байна гэж үү?” гэж хэлж билээ. Би 2000 оны 5-р сарын 21-нд баптисм хүртсэн.
Таны хожмын үеийн гэгээнтэн эсэхээс үл хамааран амьдрал хүнд хэцүү байдаг. Аврагчтай мөн хүү Енохтойгоо харилцах харилцаа маань хүч чадал авчирдаг. Ариун сүмд хийсэн гэрээнүүдээ сахих нь мөн хүч чадал өгдөг.
Филадельфи дахь ариун сүм энэ хотод маш их нөлөөлсөн. Би ариун сүм рүү нээлттэй хаалганы өдрүүдээр байнга очдог байсан. Хүмүүс зогтусан, ариун сүм рүү ширтэж, алмайран зогсдог. Намайг нэг орой хамгаалагчаар ажиллаж байх үед нэгэн эмэгтэй ирээд, “Энэ ямар учиртай барилга вэ?” гэж асуусан.
Би түүнд “Энэ бол Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүдийн орж, Их Эзэнтэй гэрээ хийдэг барилга” гэж хэлсэн.
Тэр толгойгоо бөхийлгөөд, “миний шар үс босчихлоо” гэж хэлэхэд нь
нэгэн ойлголт зурсхийн орж ирж билээ. Тэр эмэгтэй Филадельфигийн жирийн нэг иргэн байсан. Тэр юу болж байгааг мэдэхгүй ч сайн мэдээ үнэн учраас Сүнсийг хүчтэй мэдэрсэн юм.
Үнэн ямагт үнэнээрээ л байдаг. Үүнтэй маргах хэрэггүй. Үүнийг батлах ч албагүй. Үнэн л бол үнэн. Энэ бол бодит. Хүн бүрийн хувьд бодит. Энэ бол Ютагийн Солт Лэйк Сити хотод амьдарч байгаа хүмүүст ч, Филадельфигийн ядуусын хороололд амьдардаг хүмүүст ч мөн адил бодит юм. Бид үүнээс л урам зориг авах ёстой.