2017
Гэр бүлийн ярилцлагаа үнэлж цэгнэх нь
December 2017


Аврагчийн арга барилаар заах нь

Гэр бүлийн ярилцлагаа үнэлж цэгнэх нь

Зохиогч нь Бразилийн Куритиба номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байна.

Бид хүүхдүүддээ сайн мэдээнээс илүү сайн суралцдаг болоход нь хэрхэн тусалж болох вэ?

family in the kitchen

Хэсэг хугацааны өмнө эхнэр бид хоёр гэр бүлээрээ судар судлах, гэр бүлийн үдэш хийх, бүр төлөвлөөгүй байсан ч сайн мэдээнд төвлөрсөн ярилцлагыг ганцаарчлан хийх үеэр өсвөр үеийн зарим хүүхдийнхээ байнга гаргах болсон зан авирт санаа зовж эхэлсэн юм. Тэд зүгээр л царайгаа харуулах гэж ирэн, хааяа нэг л нүд рүү харж, асуултад нэг үгээр хариулах зэргээр суралцах хамгийн доод жишгийг дагаж байсан бөгөөд суралцах үйл явцад идэвхтэй оролцохгүй байв.

Тэд Ариун Сүнсний хүчээр бат бөх гэрчлэлтэй болж, хувь хүний хувьд гүн гүнзгий хөрвөгдөхийн тулд илүү их зүйл хийх хэрэгтэй гэдгийг бид мэдэж байв. Аврагч шавь нараа зүгээр нэг сонсох биш, Өөрийнхөө сургаалыг итгэл гарган хэрэгжүүлээсэй гэж хүсдэг (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 30-ийг үзнэ үү).

Нэгэн орой бид тэдэнтэй өөрсдийнхөө мэдрэмжийг хуваалцсан юм. Бид Сүнсээр удирдуулсан ярилцлага өрнүүлснээр тэдэнтэй зөвлөлдөх зорилготой байсан ч бидний ярилцлага тэр даруй зөвхөн нэг тал руу хазайсан лекц болон хувирсан. Хөвгүүд маань бидний захиасыг сонссон ч тэдний оюун санаа, зүрх сэтгэл өөрчлөгдөөгүй.

Үүнээс болж бидний санаа зовниж эхэлсэн учраас эхнэр бид хоёр хүүхдүүддээ сайн мэдээг илүү идэвх санаачилгатай судлахад нь туслан, бидний ярилцлага, лекцийн нөлөөгөөр үйлдэхийн оронд өөрсдөө үйлдэх урам зориг өгөх тухай бодож эхэлсэн. Асуултууд маань биднийг судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг мөн судлах, заахтай холбоотой Сүмийн бусад эх сурвалжийг судалснаар сурсан зүйл дээрээ тулгуурлан төлөвлөгөө гаргахад хүргэсэн юм. Манай төлөвлөгөөнд:

Хүүхдүүдээ гэр бүлийн ярилцлагын үеэр Ариун Сүнсийг эрэлхийлэхэд хөтөл

Хайр, хүндэтгэлийг бий болго. Хайр зүрх сэтгэлийг зөөллөдөг. Хайрын илэрхийлэл нь Ариун Сүнсний нөлөөнд хүүхдүүдээ бэлтгэхэд тусалдаг. Энэ нь мөн идэвхтэй, сүнслэг суралцах үйл явцад оролцох тэдний хүслийг нэмэгдүүлдэг. Хүүхдүүдийнхээ үзэл бодол, мэдрэмжийг үнэлж, сонссоноор тэднийг хүндэтгэх нь илүү аюулгүй байдлыг мэдэрч, мэдрэмжээ хуваалцах хүсэлтэй болоход тэдэнд тусална.

Сүнсээр заа. Хүүхдүүдээ анхааралтай ажиглаж, сонсох нь юуг хэлж буйг мөн, тэднийг суралцах явцдаа Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлэхэд хөтлөх ямар асуулт тавин, ямар урилга өгөхөө Сүнсээр ялган танихад биднийг бэлтгэх болно.

Бүх ярилцлагаа Бурханы үгээр бэхэл. Сайн мэдээний тухай бодол санаагаа бие биетэйгээ хуваалцах нь тустай ч судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгс биднийг Сүнстэй илүү гүн, илүү хүчтэй холбодог (С ба Г 84:45-ыг үзнэ үү).

Аврагчийг сайн мэдээнд суурилсан бүхий л ярилцлагынхаа эх үндэс болго. Бидний ярилцаж буй зүйл Аврагч болон Түүний Цагаатгалтай мөн “Христийн сургаалын үндэс суурьтай” (Боид К.Пакэр, “The Mediator,” Ensign, 1977 оны 5-р сар, 56) хэрхэн холбогдож байгааг хүүхдүүд маань ойлгох үед бидний ярилцлага утга учиртай, хүчирхэг болдог.

Сүнслэгээр өдөөгдсөн асуултууд тавь. Үр дүнтэй асуултууд нь Сүнсний тусламжтайгаар шууд судрууд болон бошиглогчдын үгсээс үнэн ба ойлголтыг хүлээн авахад хүүхдүүдийг маань хөтөлдөг. Ийм арга замаар судалсан аливаа зүйл тэдний хувьд бид яг адил материалыг хамгийн сайнаараа тайлбарласнаас хавьгүй илүү утга учиртай санагддаг.

Гэр бүлийн гишүүдээ ярилцахад урь. Хүүхдүүд маань харж, бодож, мэдэрсэн зүйлээ өөрийнхөө үгээр илэрхийлэхдээ юуг, хэрхэн хэлэхийг мэдэхэд туслах Ариун Сүнсийг урьдаг. Энэ үйл явц нь Их Эзэний өөрсдөөс нь юуг суралцаж, мэдрээсэй гэж хүсэж байгааг илүү сайн ойлгож, мэдэхэд тэдэнд тусална.

Тэвчээртэй бай! Хүүхдүүд маань үнэн ба ойлголтыг зүрх сэтгэл, бодол санаанаасаа хайх үед нь Ариун Сүнс тэдэнтэй хамт ажиллах болно. Бид хувийн санаа бодол, өөрсдийнхөө шийдлүүдийг тулгах гэж яарснаар тэдэнд ийнхүү эрэл хайгуул хийхэд нь саад болдог. Ийм уруу таталтыг эсэргүүцэх хэрэгтэй.

Үлгэр жишээгээрээ удирдан чиглүүл. Хүүхдүүдээсээ хүсэн хүлээдэг арга замаараа сайн мэдээнээс суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэх нь ярилцлагын үеэр тэднийг Сүнсний дэмжлэг, удирдамжийг хүлээн авахуйц зохистой байлгахад бидэнд тусална.

Бид төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр хичээх явцдаа Ариун Сүнсний нөлөөг гэр бүлийн ярилцлагадаа урьж авчрахад дадлага, цаг хугацаа шаардагддаг гэдгийг сурч мэдэж байна. Бид сэтгэлээр унан, бууж өгөхөөс татгалздаг. Саяхан нэгэн орой 10 настай охин маань гэр бүлээрээ хамт уншиж байсан Мормоны Номын нэгэн шүлгээс сүнслэг өдөөлтийг мэдрэн, “Та нар яаж Ариун Сүнсээр суралцдаг юм бэ?” гэж чин сэтгэлээсээ асууж билээ. Би инээмсэглэсэн ба өөрсдийнхөө өсөж өсөж хөгжиж байгааг мэдэрсэн.