Залбирлын хариулт хүлээн авахыг үйл явц хэмээн тайлбарладаг. Эхлээд та асуултаа оюун санаандаа тунгаан бодоод, дараа нь хариулт тань зөв эсэхийг Бурханаас асуух хэрэгтэй. Хэрэв таны хариулт зөв бол Их Эзэн “чиний оюунд амар амгаланг ярих” (С ба Г 6:23) болно.
Гэвч гайхамшигт амар амгаланг мэдрэхгүй бол яах вэ? Аль эсвэл хариулт хүлээн авснаа мэдэж байгаа ч энэ нь өөрөөс тань байна уу эсвэл Ариун Сүнснээс байна уу гэдэгт эргэлзэж байвал яах вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднарын хэлснээр “Илчлэлт бага багаар нэмэгдэн ирдэг бөгөөд бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг”.1 Энэ нь үргэлж тэр даруй ирдэггүй, ихэнхдээ “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгөгддөг бөгөөд ихэнхдээ бүр бүрэн хариултаа хүлээн авлаа гэдэг мэдрэмж төрөхөөс өмнө аль нэг чиглэлд алхам хийх хэрэгтэй болдог. Заримдаа ямар ч хариулт хүлээн авахгүй байж болно. Ийм үед Бурхан цаг нь болохоор хариулна гэдэгт итгэн үйлдэх хэрэгтэй.
Хэрэв та хариулт тань танаас уу эсвэл Ариун Сүнснээс үү гэдэгт эргэлзэж байвал хамгийн зөв хариулт “[таныг] сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг” (Моронай 7:13) гэдгийг санаарай.