Сүмийн удирдагчдын хариулт
Христийн мэндэлсний баярын жинхэнэ уур амьсгалыг хэрхэн мэдрэх вэ?
2013 оны Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтаас эш татав.
Христийн мэндэлсний баяр бол жилийн хамгийн сайхан цаг үе билээ. Энэ баяраар бидний ихэнх нь завгүй байдаг. Энэ баярын нөлөөнд хэт их автсанаар буруу зүйлсэд илүү ач холбогдол өгч, Бетлехемийн Ариун Нэгний төрөлтийг дурсан санах энгийн баяр баясгаланг мэдэлгүй бүү өнгөрөөсэй хэмээн би итгэн залбирч байна.
Христийн мэндэлсний баярын жинхэнэ баяр баясгалан нь бид илүү ихийг хийж, амжуулах гэж яаран сандарснаар ирдэггүй. Христийн мэндэлсний баярыг Аврагчид төвлөрүүлснээр бид энэхүү баярын жинхэнэ баяр баясгаланг олох болно.
Бид Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхдээ Аврагчийн заасан хайрыг мөн аминч бус занг харуулах хэрэгтэй. Авахаасаа илүү өгөх нь Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг илүү бүрэн дүүрэн авчирдаг. Бид нэг нэгэндээ илүү сайхан сэтгэлээр ханддаг. Мөн бид аз жаргалгүй байгаа хүмүүст хайраар хүрч, тусалдаг. Бидний зүрх сэтгэл зөөлөрч, дайснуудаа уучлан, найз нөхдөө дурсан санаж, Бурханд дуулгавартай байдаг. Христийн мэндэлсний баярын уур амьсгал дэлхийг өөр нүдээр харах боломж олгодог бөгөөд бид дэлхийн завгүй амьдралаа анзаарч, эд зүйл гэхээсээ хүмүүст илүү анхаарал тавьдаг. Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг ойлгохын тулд Христийн Сүнсийг эрэлхийлэхэд л хангалттай.
Аврагчийн өгсний адилаар бид ч бас өгөх болтугай. Өөрийгөө зориулах нь ариун нандин бэлэг юм. Аврагчийн өгсөн бүхнийг дурсан санаснаар бид ч мөн өгдөг. Бид хожим нь эвдэрдэг эсвэл мартагддаг бэлгүүдийг хүмүүст өгөхийн сацуу мөнхийн үнэ цэнтэй бэлгүүдийг ч бас өгөх болтугай. Хэрэв бид бүгд ойлголцол, энэрэл, үйлчлэл, нөхөрлөлийн мөн сайхан сэтгэл, эелдэг байдлын бэлгүүдийг бэлэглэдэг байсансан бол энэ дэлхий хэчнээн сайн сайхан байх байсан бол.
Христийн мэндэлсний баяр бүхий л сүр жавхлан, алдар суугаараа биднийг хүрээлж буй энэ цаг үед Аврагчийн төрснийг мэргэн хүмүүсийн адил тэмдэглэхэд биднийг удирдах тэрхүү гэрэлтсэн, онцгой одыг бид эрэлхийлэх болтугай. Бид энэрэл хайраар дүүрэн байж, зүрх сэтгэлээ Аврагчид бэлэг болгон өгснөөр сүнсээрээ Бетлехемийг зорин аялах болтугай.