Төлөөлөгчийн хариулт
Би наманчилснаар хэрхэн аз жаргалыг мэдрэх боломжтой вэ?
“Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121–124.
Жинхэнэ наманчлал бол зүрх сэтгэл болон хүслээ Бурхан руу хандуулж, нүглээ орхих явдал юм.
Есүс Христ бидний үйлдсэн нүглийн төлөөсийг төлсөн учраас уучилж өршөөдөг. Тэр бидэнд хайртай учраас уучилж өршөөхийг хүсдэг.
Бид наманчлахыг сонгох үед Тэр баяр баясгалантай байдаг.
Тэр биднийг өршөөхөд бид бас баяр хөөртэй байж чадна.