2017
Христийн мэндэлсний баяр номлогч болох хамгийн тохиромжтой үе байдгийн найман шалтгаан
December 2017


Христийн мэндэлсний баяр номлогч болох хамгийн тохиромжтой үе байдгийн найман шалтгаан

Баяр ёслолууд сайн мэдээг хуваалцах явдлыг илүү сайхан болгодог онцгой үе юм!

Christmastime scenes

Зураг чимэглэлийг Ману Каллэжон

Та найздаа хайртай. Та сайн мэдээнд хайртай. Гэтэл та энэ хоёрыг хооронд нь хэрхэн холбохоо мэдэхгүй байна.

Хэрэв та ийм байдалд байгаа бол ганцаараа тийм биш. Олон хүн найз нөхөдтэйгөө сайн мэдээ хуваалцахыг хүсдэг ч өөрсдийгөө улайран зүтгэдэг эсвэл хачин жигтэй гэж харагдахаас эмээж байдаг. Сайн мэдээг хуваалцах гэдэг нь сэтгэл шаналгасан асуудал байж болно.

Гэхдээ хэзээ ч бүү ай! Хэдий та хэзээ ч, ямар ч хүнд Сүмийн тухай дурдаж байгаагүй бол таны энэ баярын өдрүүд жирийн, амар хялбар, бүхэлдээ хийж болох номлолын цаг мөчөөр дүүрэн байх боломжтой. Хэрхэн ийм байх вэ?

Эхний хийх зүйл бол залбирах юм. Сайн мэдээнээс хуваалцах боломжийг Тэнгэрлэг Эцэгээс гуйхыг бод. Хэнтэй ярих, хэнийг урихаа мэдэхийн тулд мөн сайн мэдээг үнэхээр хуваалцах зориг гуйн залбир.

Дараах зүйл нь хийж эхлэх явдал юм. Тэгээд одооноос эхэл. Нэг нууц гэвэл, Христийн мэндэлсний баяраар номлолын ажил хийхэд маш хялбар байдаг. Яагаад? Найман шалтгаан байна.

  1. Хүн болгон сайхан үдэшлэгт дуртай.

    Танай тойрог эсвэл танай гэр бүл Христийн мэндэлсний баярын үдэшлэг хийхээр төлөвлөж магадгүй. Найзуудаа хөгжилдөж баярлахаар нэгдэхэд урь. Аврагчийн тухай дуу, захиас байх боломжтой бөгөөд энэ нь найзын чинь сонсох хэрэгтэй ч зүйл байж болно.

  2. Христийн мэндэлсний баяраар хүмүүсийг Сүмд урих явдал бол энгийн л зүйл.

    going into a Church building

    Хүмүүсийг Сүмд явахад хүргэдэг ямар нэгэн зүйл Христийн мэндэлсний баярт байдаг. Энэ бол Сүмийн гишүүд хэрхэн Аврагчийг бишрэн шүтдэгийг найз нөхдөдөө харуулах тааламжтай цаг юм.

  3. Христийн мэндэлсний баярын хоол, амттан бол урилга эсвэл сайн мэдээний захиасыг илүү амттай болгох төгс арга юм.

    Christmas treats

    Дуртай судартайгаа хамт таваг жигнэмэг өгвөл ямар вэ? Хэдэн чихэртэй хамт Христийн мэндэлсний баярын тухай эшлэл өгвөл? Тийм шүү, сайхан санаа байна!

  4. Гэр бүлүүд цуглаад хамт байх хандлагатай байдаг.

    Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх нь Христийн мэндэлсний баярын уламжлалын томоохон хэсэг учраас гэр бүл, баярын уламжлал, гэр бүлийн тухай итгэл үнэмшлийнхээ талаар ярихад хавьгүй хялбар байна.

  5. Гэрлэн чимэглэл, халуун шоколадыг дэлхийн зарим газар нийтлэг ашигладаг.

    hot cocoa

    Халуун шоколад уух эсвэл гэр бүлийн үдэш юмуу Мючелийн үйл ажиллагаанд зориулан Христийн мэндэлсний баярын үеэрх хотын гэрлэн чимэглэлийг явж хар. Баярын үйл ажиллагаа хүн болгонд хөгжилтэй байдаг бөгөөд шашныхаа дагуу хэрхэн амьдардгаа найздаа харуулах гайхалтай арга зам юм.

  6. Христийн мэндэлсний баярын Мормон захиасыг хуваалцахад гайхалтай бөгөөд хялбар байдаг.

    ”Aврагч мэндэллээ—Христийн мэндэлсний баярын видео бичлэг”-ийг хуваалцан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд уг баярын уур амьсгалыг авчир! Та нарын фэйсбүүк найзуудаас хэчнээн нь ааштай үйлчлэгчид тусалсан бяцхан тэнгэр элчийг “The Reason Behind Christmas (Христийн мэндэлсний баярын далд учир шалтгаан)” видео бичлэгээс эсвэл амиа бодоогүй сайхан сэтгэлийн тухай түүхийг “The Coat: A Story of Charity (Хүрэм: Энэрэл харуулсан түүх)” видео бичлэгээс харахыг хүсэх бол? Эдгээр видео бичлэг болон Христийн мэндэлсний баярын захиасыг хуваалцахын тулд LDS.org эсвэл the Mormon Channel-аас хайна уу.

  7. Христийн мэндэлсний баяр бол Аврагчийн баяр юм.

    Христийн шашинтай олон хүн Христийн мэндэлсний баяраар Аврагчид илүү анхаарлаа төвлөрүүлдэг. Өдөр болгон үйлчлэл хийх санааг хуваалцахаас гадна Mormon.org сайт нь Аврагчийн сургаал болон “Дэлхийг гэрэлтүүл” арга хэмжээг илүү онцлох болно. Энэ нь найз нөхдийн тань хайж байгаа Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх арга байж болох юм.

  8. Христийн мэндэлсний баяраар өгөх, үйлчлэх олон арга байдаг.

    singing Christmas carols with friends

    Үйлчлэх нь номлогч байх гайхамшигтай арга зам бөгөөд баярын үеэр бусдад үйлчлэх олон боломж байдаг. Та нар асрамжийн газар очих, хөршдөө Христийн мэндэлсний баярын дуу дуулж өгөх, орон нутгийн орогнох газруудад эд зүйл хандивлах зэргээр үйлчилж болно. 12-р сарын эхний 25 өдөр хэрхэн үйлчлэх талаарх санааг Mormon.org-оос авч болно.

Та юу хүлээж байна вэ?

Сайн мэдээний ачаар та Есүс Христийн тухай болон Түүний авчрах бүхий л итгэл найдварын талаар мэддэг. Энэ бол гайхамшигтай бэлэг бөгөөд энэ нь таны бусдад өгч болох бэлэг юм. Хэрэв та чин сэтгэлээсээ Тэнгэрлэг Эцэгээс сайн мэдээг хуваалцах боломж гуйвал Тэрээр хэнтэй ярилцаж болохыг мэдэх сүнслэг мэдрэмжийг өгөх болно. Христийн мэндэлсний баяр бол хуваалцах, өгөх, Есүс Христийг санах үе юм.