Есүс хүүхдүүдэд хайртай
Би хүүхдүүдийн талаар их боддог. Би гэр бүл, найз нөхдийнхөө хүүхдүүдэд хайртай. Үүнээс гадна, Сүмийн сэтгүүл дээр ажиллах нь дэлхий даяарх хүүхдүүдэд зориулсан хуудаснуудыг бүтээж, хянах боломж олгодог. Гэхдээ хэдэн жилийн өмнө би судар дээр хүүхдийн талаар юу гэж заасан байдгийг огт судалж байгаагүйгээ ухаарсан юм. Тиймээс би Шинэ Гэрээг болон Мормоны Номоос уншиж, энэ онцгой бүлгийн талаар илүү сайн мэдэж авахад анхаарал хандуулахаар шийдэв.
Энэ нь миний амьдралыг өөрчилсөн! Олон үнэнийг олж мэдсэний дотор хамгийн үнэ цэнтэй нь Есүс хүүхдүүдэд хэчнээн их анхаарал халамж тавьдаг байсныг ойлгосон явдал байв. Тэр хүүхдүүдийг бусдаас тусгайлан, онцлон авч үзэж, ахин дахин тохинуулдаг байсан. Бид хэрхэн Түүний жишээг дагаж чадах вэ?
Би 18-р хуудсан дээрх нийтлэл дээрээ судраас суралцах туршлагаас олж авсан хэдэн сургамжаа хуваалцахын зэрэгцээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй хэд хэдэн мэргэжилтний санаа бодлыг тусгасан.
Үр хүүхэд бол үнэт эрдэнэсээс ч илүү эрхэм юм. Бид тэднийг хамгаалж, хүчирхэгжүүлэн, Есүсийн адил тэдэнд хандахын тулд хамтран ажиллаж чадна гэдэгт би итгэдэг.
Хүндэтгэсэн,
Марисса Виддисон