Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,
Шинэ Гэрээний гол захиасуудын нэг бол бидний амьдрал ямар байгаагаас үл хамааран бид Христээр дамжуулан амар амгалан, баяр баясгаланг олж авах боломж юм. Энэ сарын сэтгүүлд үүнтэй адил гэрчлэлүүдийг хуваалцана.
-
Н4 хуудсан дээр нэг хүүг хар даран зүүдлэхэд нь тайвшруулсан тухай өгүүлнэ.
-
Н8 хуудсан дээр Дауны синдромтой нэг охинд Тэнгэрлэг Эцэг өөрт нь хайртай болохыг сануулсан.
-
15 хуудсан дээрх зурагт хуудас бүх зүйл Есүс Христийн тусламжтайгаар боломжтой болохыг заадаг.
-
Н20–23 хуудсан дээр Паул итгэлийн үлгэр жишээг харуулсан.
Та нар сэтгүүлийг хамтдаа уншихдаа Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр түүх тус бүр дээрх хүмүүст ямар арга замаар тусалсныг олж мэд. Та тэдэнд тохиолдсон асуудлыг дүрслэн үзүүлж буй үг хэллэгийн доогуур зурж болно. Дараа нь тэд ямар тусламж хүлээн авсныг өгүүлж, үг хэллэгийг дугуйл. Заримдаа сорилт бэрхшээл хэрхэн холддог, харин заримдаа сорилт бэрхшээлээр дамжуулан бид хэрхэн хүчирхэгждэг тухай гэр бүлээрээ ярилцаарай. Ямар ч үед Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр бидэнд хайртай бөгөөд бидэнд туслахад бэлэн байдаг!
Энэ сарыг баяр хөөртэй өнгөрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Найз сэтгүүл